УЛС ТӨР

Нэг дороос| Ж.Ганбаатар: МАН-ын Бага хурлыг даваа гарагт товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо намын төв байранд хуралдаж эхэллээ. 11.00 цагт товлогдсон МАН-ын Удирдах зөвлөлөөр Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх хүлээлттэй.


Нэмэлт: 12.40 цаг

Ж.Ганбаатар: МАН-ын Бага хурлыг ирэх даваа гарагт товлолоо. Өнөөдрийн хурлаар Ерөнхий сайдын асуудал хэлэлцэхгүй

МАН-ын Бага хурал цаг орчим хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудал яриагүй. Бага хурлын товыг ирэх даваа гарагт буюу зургадугаар сарын 9-нд товлож шийдвэрлэсэн. Ирц маш сайн байлаа. Ер нь хоёр асуудал ярилцсан. Бага хурлаа зарлалаа, мөн Удирдах зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. Хуралдаж бас дуусаагүй байна. Бидний өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх нь л маш чухал байна. Би өөрөө Төрийн ордонд ажилтай байгаа учраас гараад ирлээ" гэлээ.

Улмаар Ерөнхий сайдын томилгооны асуудал хөшигний ард дахин хоёр өдөр хэлэлцэгдэхээр болж байна.

шууд

Ж.Ганбаатар: МАН-ын Бага хурлыг ирэх даваа гарагт товлолоо. Өнөөдрийн хурлаар Ерөнхий сайдын асуудал хэлэлцэхгүй

Posted by Eguur News on Thursday, June 5, 2025

Нэмэлт: 12.00 цаг

Ц.Даваасүрэн: Өнөөдөр кандитад ярихгүй, Бага хурлын тов л тогтооно

Хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс сэтгүүлчид байр суурийг нь тодруулав. Түүний нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа юм.

Ц.Даваасүрэн “Бэлтгэгдсэн, хат суусан, ноён нуруутай хүн л хэрэгтэй шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг цаг хугацаа шаарддаг байхгүй юу. УИХ-д сонгогдоогүй хүнийг арай ч Ерөнхий сайдаар тавихгүй байлгүй дээ. Төрийн гурван өндөрлөгийн нэгийг хаших хүн бол ард түмнээс сонгогдсон, сэтгэл зүрхийг нь онгойлгосон хүн байх ёстой шүү дээ. Өнөөдрийн хурлаар кандидат ярихгүй, Бага хурлын тов л ярина.

Ер нь салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн лидер сайд болдог байсан. Одоо дурандаа бөгөөд мэргэжилтнүүд сайд болох гээд гүйгээд байна.

Дэлхий нийтэд Трампын бодлогоос болж тодорхойгүй нөхцөл үүсээд байна. Нүүрсээр өнгөрсөн жил 9 тэрбумын орлого олдог байсан, энэ жил талыг нь алдах гээд байна. Үүнийг наад зах нь шинэ Ерөнхий сайд шийдэх ёстой.

Уг нь АН-ын зарчим бол олонх нь засаглаж, цөөнх нь хяналт тавьдаг. Манайх гэхдээ яах аргагүй хамтрах тийм өөрчлөлтийг Үндсэн хуульд хийчихсэн, би тэр үед ганцаараа эсэргүүцэж байсан” гэлээ.

ВИДЕО:

шууд

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд наад зах нь ард түмний итгэлийг хүлээсэн буюу сонгуульд ялалт байгуулсан байх ёстой. Тэр, энэ Ерөнхий сайд болно гэж бичээд, бичүүлээд байхыг харахаар нүүр улайж байна.

Posted by Eguur News on Thursday, June 5, 2025

Нэмэлт: 11.40 цаг

Ч.Хүрэлбаатар: Жил орчим гаднаас ажиглалаа, нам дотор хөлөө жийлцэх нь улс орны эрх ашгийн эсрэг

Хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид байр суурийг нь тодруулав. Түүний нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа юм.

Тэрбээр "Нэр ярихаас өмнө шинэ ЗГ-ын өмнө ямар асуудлууд тулгамдаж байгааг УЗ-өөр ярих болов уу. Эдийн засгийн байдал нэлээд хүнд байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Төсөв дээр суусан хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх боломжгүй болчихсон байдаг. Валютын нөөц доошоо яваад байдаг, хүчээр барьж байна. Тулгуур болсон хувийн хэвшлээ бас яах вэ. Дээр нь нийгэмд бий болоод байгаа шударга бус байдлуудыг яах юм. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэсэн асуудлаас хүнээ ярих хэрэгтэй гэж бодож байна.

Би ер нь улс төрөөс хол явж байгаа. Саяын дурдсан асуудлуудыг эхлээд ярилцаж байж хүнээ ярих хэрэгтэй л гэж үзэж байна.

Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн бодолтой байгаа. УИХ дотроосоо бүрдсэн нь дээр болов уу.

Хуруугаар өлгөөд авчих сайн ажилласан сайд харагдахгүй байна л даа, саяын танхимаас.

Намын эв нэгдэл хангаад явах, дээр дурдсан асуудлуудыг шийдэх, олон улсын нөхцөлд ажиллах ийм хүнийг л гаргамаар байна. Хамгийн гол нь эв нэгдэл чухал байгаа. Нам дотроо хөлөө жийлцээд эхэлбэл Монголын эрх ашигт нийцэхгүй гэж харж байгаа. Ер нь жил орчим гаднаас нь ажиглалаа. Хүн биш хууль засаглах цаг болжээ гэж бодоод УЗ-ийн хуралдаа ирж байна" гэлээ.


Эхлэл: 11:30 цаг

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо намын төв байранд хуралдаж эхэллээ. 11.00 цагт товлогдсон МАН-ын Удирдах зөвлөлөөр Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх хүлээлттэй.

Шинэ Засгийн газрын танхимыг 30 хоногийн дотор бүрдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд ийн Удирдах зөвлөлийг эхлэн хуралдуулсны дараа Бага хурлаар Удирдах зөвлөлөөс тодруулсан шинэ Ерөнхий сайдын нэрийг олонхийн саналаар хэлэлцүүлэх бөгөөд үүний дараа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар эцэслэнэ.

Тусгаар тогтнолын ордноос П.Урнаа, Б.Эрдэнэбаяр
Редакцаас Ц.Тамир, М.Тэнгис

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 11:55

Та нар битгий г�##�зуураад байгааоай, зөв хүнээ сонгоорой, та нарыг олонхи болгохын төлөө насаараа намын төлөө зүтгэсэн олон мянган гишүүд дэмжигчээ доромжлоод. Б.Энхбаярыг сонго, цөөхөн яамтай дангаараа Засгаа бүрдүүл, төрийн баыгууллагын орон тоог 30%-р багасга, үйлдвэр барь, ажлын баыр нэмэгдүүл, Яамд, аймгийн ЗДТГ-г яг одоо 30-% багасга, хийх ажилгүй, хов хэрүүл хийсэн мэргэжил мэдлэггүй хуурамч дипломтой нөхөд ажилладаг болсон.

Ардчилал
Ардчилал
6 сар 6, 2025 21:26

Ж.Ганбаатар Оргил компани гэдэг томроод байдаг, энэ нь сайд болоод одоо дахиад болох гээд чичрээд дайраад байдаг, ийм б�##�ай юмыг �######�уулах хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 11:32

Uvsiin aluurchin hogiin hulgaich

Холбоотой мэдээ

Back to top button