Гадаад мэдээ

БНСУ-д осол гаргасан монгол жолоочийн машины торомз нь ажиллагаагүй болсон бөгөөд эрүүл байжээ

БНСУ-д зам тээврийн осол гарган зугтаасан монгол иргэнийг саатуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын Гванжи дүүрэгт өчигдөр /2025.06.06/ өглөөний 11 цаг 40 минутын үед зам тээврийн осол гарч, Монгол улсын иргэн 40 настай “А”-г саатуулсан байна. “А” нь авто машин жолоодох үедээ осол гаргаж хэргийн газраас зугтаасан байжээ. Улмаар Цагдаагийн газраас хэргийг шалгах явцад иргэн “А” буцаж ирж хэргээ хүлээсэн байна. Тэрбээр таван тонн даацтай том оврын машин жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган зугтаасан хэргээр саатуулагдаад байна. Улмаар шалгалтын явцад том оврын автомашин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон гэх мэдээлэл БНСУ-ын Сhannel A телевиз болон хэд хэдэн хэвлэлээр гарсан.

Тэгвэл дээрх мэдээлэл дурдсан монгол иргэн согтуудаа автомашин жолоодож осол гаргасан гэдэг нь худлаа. Монгол иргэн осол гаргах үедээ согтууруулах удааны зүйл хэрэглээгүй байсан байна. Мөн БНСУ-ын нүүлгэлтийн компанийн машиныг монгол ажилтан нь унаж явсан бөгөөд торомз нь ажиллагаагүй болсны улмаас дээрх осол гарчээ. Ослын дараа тэрбээр гэртээ орж, сэтгэл түгшилтийн улмаас нэг пиво ууж, хэргээ хүлээхээр буцаж очсон байна.

Иймд БНСУ-ын хэвлэлд гарсан мэдээллийг үгүйсгэж, осол гаргасан жолоочийн найз энэ талаарх мэдээллийг ил болголоо.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2025 10:00

Зугтаагаад хаа холдох вэ хэрэгиын газрыг орхиж явсан гээд шийтгэл нэмэгдэнэшдээ тийм ч з�##�уу хүн биш бна

Арина
Арина
6 сар 7, 2025 17:45
Reply to  Зочин

Үхсэний нь өмөөрөв м�##� монглын

Зочин
Зочин
6 сар 7, 2025 18:58

Тэнэг юм даа. Пиво уухаар цагдаатай уулзахаар илэрнэ. Цагдаа яаж ч уугаагүй байсан гэх үлгэрт итгэхгүй. Хэн ч итгэхгүй.

Зочин
Зочин
6 сар 8, 2025 20:28

ENE CHIN L MINII SAIHAN UHER MOHGO SHUU ARHI UUSAN CH YADIN SAIN DNA MOHGU SARAM

Холбоотой мэдээ

Back to top button