БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Трамптай гадаад бодлогын асуудлаар хэзээ нэгэн цагт зөрчилдөж магадгүй

БНСУ өнгөрсөн долоо хоногт шинэ ерөнхийлөгтэй болсон. Өнгөрсөн жилийн сүүлээр Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласанд иргэд ихээхэн уурлаж, сөрөг хүчний удирдагч И Жэ Мён гарч ирсэн юм. Тэрбээр гадаад бодлогодоо “прагматик” ханддаг гэж өөрийгөө тодорхойлж буй. И Жэ Мён үзэл суртлаас илүүтэйгээр Өмнөд Солонгосын үндэсний эрх ашгийг тэргүүнд тавина хэмээж, БНХАУ болон Хойд Солонтой харилцаагаа сайжруулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн
Өмнөх ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаглалын үед БНСУ-ын эдгээр хоёр улстай харилцах харилцаа улам хурцдаж эхэлсэн. Юн Сок Ёл Хойд Солонгост хатуухан байр суурьтай хандаж, АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнд илтээр Вашингтоны талд зогсдог байсан юм. И Жэ Мён БНХАУ, БНАСАУ-д нээлттэй байна гэж амласан нь ирээдүйд түүнийг Доналд Трампын захиргаатай зөрчилдөөнд хүргэх магадлалтай.
Сонгуулийн сурталчилгааны үед И Жэ Мён АНУ-Өмнөд Солонгосын түүхэн цэргийн холбоонд тийм ч үнэнч биш гэх яриа явах болсон. Тэр энэ яриаг эсэргүүцэхийн тулд ихээхэн хичээсэн юм. И Жэ Мён кампанит ажлынхаа үеэр Сөүл-Вашингтоны харилцааг гадаад бодлогын маань тулгуур гэж олон удаа онцолсон.
Гэсэн ч тэр өөрийнх нь удирдлага дор гадаад харилцаанд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарна гэдгийг мэдэгдсэн байгаа. И Жэ Мён Өмнөд Солонгос АНУ-аас хэт хамааралтай байж болохгүй гэж үздэг. Тус улсын либерал үзэлтэй улстөрчид ерөнхийдөө үүнтэй ижил бодолтой. Тэд АНУ-тай үүсгэсэн харилцаа чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч БНХАУ зэрэг бүс нутгийн бусад гүрнүүдтэй илүү тэнцвэртэй харилцаа үүсгэхийг эрэлхийлдэг байна.
И Жэ Мён Бээжинтэй харилцаагаа илүү ойртуулах ажлыг АНУ-тай байгуулсан холбооны хүрээнд хийнэ гэж хэлсэн. Гэвч дэлхийн тавцанд нөлөөлөх чадварын төлөөх төлөө Вашингтон, Бээжин хоёрын өрсөлдөөн ширүүсч буй энэ үед АНУ-тай үл ойлголцол үүсэх магадлал өндөр. Трампын удирдлага дор АНУ БНХАУ-ын эсрэг маш хатуу байр суурь баримталж, холбоотнуудаа ч мөн адил байр суурьтай байхыг шаардаж байгаа.
Харин И Жэ Мюн “Бүх өндөгнүүдээ нэг сагсанд хийж болохгүй” гэж хэлээд, БНСУ нь АНУ, БНХАУ хоёрын аль нэгийг сонгох албагүй хэмээсэн. Түүнчлэн Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудалд АНУ Өмнөд Солонгосыг татан оролцуулах гэж оролдвол, И Жэ Мёний захиргаа эсэргүүцэхээ илэрхийлсэн.
Ийм учир И Жэ Мён хоёр их гүрний дунд тэнцвэр хадгалах нарийн төвөгтэй асуудалтай нүүр тулгарах нь ойлгомжтой. Трамп өмнө нь Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазуудад БНСУ-ын засгийн газраас өгдөг санхүүжилтийн хэмжээг шүүмжилж байсан. Мөн сүүлийн үед Трамп тус улсаас 4.5 мянга орчим цэрэг татах талаар бодож байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлэх болсон.

Пёнянтай харилцах харилцаа
И Жэ Мёны өмнө тулгараад буй гадаад бодлогын чухал өөр нэг асуудал бол Хойд Солонгос. Юн Сок Ёл ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Хойд Солонтой яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, тус улс руу гаднын орнуудад амьдрал ямар байдаг талаар мэдээлэл нэвтрүүлэхийг дэмжиж байсан.
Сүүлийн арван жилд Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хүчин чадал өссөнтэй холбоотойгоор БНСУ-ын иргэд цөмийн хөтөлбөртэй болохыг дэмжих хандлагатай болжээ.
Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй болохыг И Жэ Мён баримтлахгүй. Түүний даргалж байсан Ардчилсан нам Хойд Солонгостой харилцан ойлголцол, энх тайван хамтын оршихуйг чухалчилж ирсэн.1998-2008 болон 2017-2022 оны хооронд Ардчилсан нам төрийн эрхийг барьж байхад БНСУ Хойд Солонгосын эсрэг “нарны бодлого” буюу зөөлөн, хамтран ажиллах замаар харилцааг сайжруулах бодлого баримталж ирсэн. Энэ бодлогын эцсийн зорилго бол Солонгосын хойгийн нэгдэхэд бэлтгэх байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.06.04/ И Жэ Мён тангараг өргөхдөө түүний засаглал Хойд Солонгосын өдөөн хатгалгын эсрэг урьдчилсан сэргийлэх хатуу арга хэмжээ авна гэсэн. Хатуу арга хэмжээ гэдэг нь АНУ-тай байгуулсан цэргийн холбоонд тулгуурлан хариу өгөхийг илэрхийлж байгаа. Гэвч тэр мөн хэлэлцээр, хамтын ажиллагаа, харилцаагаар энх тайвныг тогтоохын тулд Хойд Солонгостой харилцааны сувгуудыг дахин нээх шаардлагатайг онцолсон. И Жэ Мён “Энх тайвнаар асуудлыг шийдэх ь дайнаас үргэлж хямд байдаг” гэсэн юм.
Хойд Солонгостой харилцаагаа сэргээх эрмэлзэлтэй гэдгээ харуулж тэр И Жон Согийг Үндэсний тагнуулын газрын даргаар нэр дэвшүүлсэн. И Жон Сог нь 2003-2008 оны хооронд, Ро Мү Хёны засаглалын үед Хойд Солонтой харилцах бодлогыг боловсруулсан гол хүн юм.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд геополитикийн байдал эрс өөрчлөгдсөн байгаа. 2024 оны нэгдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг “дайсан” улс гэж зарлаж, дахин нэгдлийг эрэлхийлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа Хойд Солонгос Өмнөд Солонгостой бүх харилцаагаа тасалж, ямар ч хамтын ажиллагаагүй болсон.
Өмнөд Солонгосын “нарны бодлого”-ын хүрээнд хэрэгжсэн томоохон төслүүдийн нэг нь Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор байв. Тус төслийн хүрээнд Өмнөд Солонгосын компаниуд Хойд Солонгост үйлдвэр байгуулж, Хойд Солонгос иргэдийг ажиллуулдаг байжээ.
Трампын захиргааны хувьд БНАСАУ нь гадаад бодлогын нэгэн асуудлуудын нэг. Гэхдээ Трампын захиргаа И Жэ Мёний бодлоготой ижил чиглэл баримталж магадгүй. Трамп ч мөн адил Хойд Солонтой дахин яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Хойд Солонгосын удирдагчтай албан ёсны уулзалт хийсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон. Гэхдээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тал дээр ахиц дэвшил гаргаж чадаагүй.
Одоо цагт Ким Жон Ун аль ч улсын зүгээс яриа хэлэлцээ хийх оролдлогод хариу өгөх магадлал тун бага. Хойд Солонгос сүүлийн жилүүдэд ОХУ-тай ойр харилцаа тогтоож, Украинд явуулж буй дайнд нь хүртэл цэргүүдээ илгээсэн. Хойд Солонгосын эрх баригчид одоо АНУ, Өмнөд Солонгостой хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үздэг болсон.
Үүний оронд БНАСАУ цэргийн технологио эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна. ОХУ-ын тусламжтайгаар Хойд Солонгос пуужингийн удирдлагын системээ сайжруулсан. Мөн агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системүүдийг ч ОХУ Пёнянд нийлүүлсэн байна.
И Жэ Мёний засгийн газар хэд хэдэн сорилт тулгараад буй олон улсын орчинд ажиллана. Хойд Солонгосоос үзүүлж буй аюул улам нэмэгдэж, АНУ-ын аюулгүй олгодог байдлын баталгаа суларч, Трамп Өмнөд Солонгосыг БНХАУ-ыг тогтоон барих бүс нутгийн цэргийн эвсэлд татан оруулах оролдлогыг И Жэ Мён даван туулах шаардлагатай болно. Эдгээр сорилтуудад хэрхэн хариу өгөх нь ирэх сар, жилүүдэд тодорхой болох юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаад бодлогод прагматик хандана гэдэг бол өнөөгийн геополитикийн нөхцөлд уха�##�аг �##�хам
АНУ, БНХАУ хоёрын дунд тэнцвэр хадг�##�ах нь амаргүй ч �######�шгүй шаардлагатай стратеги
“Бүх өндөгийг нэг сагсанд хийхгүй” гэх санаа Солонгосын үндэсний аюулгүй байд�##�д ашигтай байж мэднэ
Хойд Солонгостой хэлэлцээ эхлүүлэх оролдлого амаргүй ч энх тайвны замыг нээж болно
Түүний Бээжинтэй харилцааг ойртуулах санаа Сөүлийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой
АНУ-тай байгуулсан холбоогоо хадг�##�ах нь чух�##�, гэхдээ бүрэн хамаар�##�тай байх нь эрсдэл дагуулна
И Жэ Мёны “тэнцвэр” барих бодлого Трамптай зөрчилдүүлж болзошгүй
Ардчилсан намын нарны бодлого өмнө нь үр дүнтэй байсан гэж хэлэхэд эрт байна
Цөмийн зэвсэггүй байх байр суурь нь бүс нутгийн энх тайванд нийцэж байна
Хятадын эсрэг хатуу байр суурь барих нь БНСУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадл�##�тай
И Жэ Мён АНУ-тай харилцаагаа хадг�##�на гэсэн ч бодитоор ямар �##�хам хийхийг харах хэрэгтэй
Хойд Солонгосын т�##�аарх хатуу байр суурь ба хэлэлцээний оролдлогыг хослуулах бодлого нь эрсдэлтэй ч уян хатан
Хоёр туйлын гүрний дунд б�##�анс барих нь түүний дипломат ур чадварыг ш�##�гах том сорилт
Трамп дахин ерөнхийлөгч болбол И Жэ Мёнд дарамт ихэснэ
Кэсоны аж үйлдвэрийн бүсийг сэргээх боломж байгаа боловч улс төрийн нөхцөл бүрдэх шаардлагатай
Үндэсний эрх ашгийг тэргүүнд тавина гэдэг уриа амл�##�таар зогсох ёсгүй
БНСУ-ын дотоод улс төр ч мөн гадаад бодлогынх нь шийдвэрт нөлөөлнө
И Жэ Мёны хэлсэн шиг, дайнаас энх тайвны зам хямд үнэтэй
Хойд Солонгосын өдөөн хатг�##�гад урьдчилан сэргийлэх “хатуу” арга хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?
И Жон Согийг тагнуулын даргаар томилох нь дипломат гарц эрэлхийлэх дохио байж болох юм
Түүний засагл�##�ын эхний �##�хмууд тун болгоомжтой, ажиглах л хэрэгтэй
АНУ-ын батлан хамга�##�ахын дэмжлэг буурв�##�, БНСУ өөрийгөө хамга�##�ах бэлтгэлтэй байх хэрэгтэй
Хэт хамаар�##�гүй гадаад бодлого нь тусгаар тогтнолын бат�##�гаа байж чадна
З�##�уу үеийнхэн цөмийн зэвсгийг дэмжих болсон нь санаа зовоох үзэгдэл
Хойд Солонгосын “дайсан” гэх байр суурь өөрчлөгдөхгүй байв�##�, яриа хэлэлцээ бүтэлгүйтэх магадл�##� өндөр
Гэхдээ яриа хэлэлцээ үргэлж найдвар үлдээдэг
Бүс нутгийн тогтвортой байд�##�д Солонгосын байр суурь онцгой чуха
Гадаад бодлогын уян хатан байд�##� эдийн засгийн тэлэлтэд эерэгээр нөлөөлнө
Тэр АНУ-тай холбоогоо хадг�##�на гэж байгаа ч Бээжинд илүү ээлтэй хандаж магадгүй
Түүний прагматик хандлага дотоодын бизнес, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж магадгүй
Гэхдээ БНАСАУ-тай ойртох оролдлого нь ОХУ, Хятадын нөлөөг нэмэгдүүлж болзошгүй
И Жэ Мён гадаад бодлогоо ил тод байлгаж, иргэддээ ойлгомжтой байлгах шаардлагатай