Нийгэм мэдээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6046 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6046, эмнэлэгт 616, гэрээр 832 тохиолдол эмчлүүлж байгаа аж. Эдгэрсэн 4596 тохиолдол, хавьтал 36307, нас баралт хоёр байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандан лавлах боломжтой.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.