Ч.Номин: Би дараагийн Засгийн газарт ажиллахгүй

МАН-ын Бага хурлаар дэмжигдсэн Г.Занданшатарыг УИХ Ерөнхий сайдаар томилсны дараа, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн зурагдана. Иймд Г.Занданшатарын танхимд багтах сайд нарын нэрс анхаарал татсаар байна.
Тэгвэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажилласан Ч.Номин, дахин сайдаар ажиллахгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр "Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна.Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.
Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.Монголд улс төрийн шинэ соёл аль хэдийн эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, экспертүүд орж ажиллах боломжийг бий болгож, хүнд цаг үед эдийн засгаа сэргээж, зээлжих зэрэглэлээ ахиулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мега төслүүдээ гараанаас гаргаж, улс төрийн манлайлал үзүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад талархал дэвшүүлье.Удахгүй Та бүхэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулах болно.Соёл, түүхийн арвин баялагтай Монгол түмний оюун санааны дархлаа улам батжих болтугай" гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэдээж тэр нь дээр
Зайлж байгаамуу Тийм байлгүй дээ гэгээн минь. Ажиллахгүй ч гэх шиг
мундаг дайчин хөдөлмөрч эмэгтэй. дөан ч хүмүүс энэ хүнмйг ойлгохыг ч хүссжнгүй
Uhsen atsnii chin oilgoh ehner bish de ymar
Shaamii em bah melhii udaan harmaargui bna shu
Энэ муу х�##�тар хүүхэн хулгайн мөнгөөр сайдын сууд�##� худ�##�даж авчхаад одоо их г�##�зуурч байнаа
ЕР НЬ ИЙМ ЯАМ БАЙГААД ХЭРЭГГҮЙ ЗАЛУУЧУУД ЯАМАНД ХАРЬЯАЛАГДАХГҮЙ ,СПОРТ НЬ МБТСХ аял�##� жуулчл�##� нь БОЯ д харья�##�агдөх ёстой
Хэ хэ ажиллахгүй ч гэх шиг чамайг хэн ажиллаач гэсийн. Мөнгөөр гэв гэнэт сайд болоод гараад ирсэн биз дээ. УИХ-ын гишүүн болохдоо ч мөнгөөр болоо биз дээ чи
Зөв, гэхдээ тайлангаа тавь, АТГ-т ш�##�гуул!!!
энэ нармийсан хүүхэн Засагт байтугай хэрэггүй хүн.
ЗА ХАМГААС ХАЙРТ ДОТНО ҮЗЭСГЭЛЭНТ БҮСГҮЙ НОМИОКО ЧИ АЖИЛЛАЧИХ ТЭГЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА БҮЖИГ ДЭГЛЭЭЧ СЭВЖИДИЙН СҮХБААТАРТАЙ ТААЗАА ХӨДӨЛГӨН БҮЖИГЛЭЖ МОНГОЛ ТҮМНЭЭ БАЯСГАСАН ЦОГЛОГ САЙД БАЙЛАА ДАА ЧИ МИНЬ БИТГИЙ ЯВААРАЙ ГУЙЖ БАЙНА.
Энэ хүүхэн �######�сан ч дараагийн шог хүүхэн Ундрам орж ирж гай болох нь..
butsaagaad huuchin said tavibal yana aa
Зайл, санхүүгийн тайлангаа тавь
Manai Undram shireegee bariad l orood irne,
Боловсролтой,хэл устай з�##�уучуудаа дэмжих л хэрэгтэй дээ
Номин сайд өөрийхөө түвшинд сайн ажилласан гэж боддог амжилт хүсье!
ОЭ-ийн ЗГ-ын бусад сайд нар ч ийм ухамсар, үлгэрлэл үзүүлээсэй билээ.