Японд дадлагажигчаар ирсэн монголчууд нэгнээ гэмтээжээ

Япон Улсад ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй 8 монгол иргэн, мөн үндсэн ажилтнаар ажиллаж буй 3 хүн буюу нийт 11 иргэн 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрныхаа нэг өрөөнд танилцах уулзалт зохион байгуулжээ.
Гэвч уулзалтын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хоорондоо маргалдан, нэгнийхээ биед хүч хэрэглэн танхайрч, ноцтой гэмтэл учруулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Уг хэргийг Японы Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авагч байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Ташрамд дурдахад, бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах зэрэг үйлдлийг Японы Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцож, торгууль оногдуулах, 2-15 жил болон түүнээс дээш хугацаагаар хорих ял ногдуулах зохицуулалттай байдаг.Сүүлийн жилүүдэд эрүүгийн хэргээр Японд ял эдэлж буй монгол иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Иймд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, нэр хүндийг эрхэмлэж, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаа явсан газраа. бу�####�д гай тарьж явдаг хаашаам
Бэ юугаа байнга була�##�даж байдаг бнаа
ҮХЭРНЭЭСЭЭ ЯЛГАРАХАА БАЙСАН ЭРГҮҮ АЦНУУДАА МУУГАА МЭДЭЭД АРХИДАХАА БОЛЬЧИХООЧ ХААНА МОНГОЛЧУУД ЯВНА ТЭНД АРХИДАХ ХҮҮХЭНДЭХ БАЙДАЛ ГАЗАР АВНА.СОЛОНГОСТ ОЧСОН МОНГОЛНУУД НЭГ ХҮҮХЭН ДЭЭР 15 ХҮН ЦУВАРЧ БАВАХАД ХҮҮХЭН УХААН ТАВЬСАН БАЙДАГ УГ НЬ НЭГЭНТЭЙ НЬ Л ҮЕРХЭЖ БАЙСАН ҮЕРХДЭГ ЗАЛУУГИЙ НЬ ТАСЛАЖ БАЙГААД НАЙЗ ОХИНЫГ НЬ ЦУВРАН БАВСАН.ХӨӨРХИЙ ОХИНЫ ЦАВИНЫ БУЛЧИРХАЙ ЦОЧООД ЭРГЭЭД ИРСЭН ОДОО ОЛОН ХҮНЭЭР ГУСУУЛЖ БАЙЖ ДУР ХАНАДАГ ОЁГТОЙ БОЛСОН ДОР ХАЯЖ ТАВАН ГАР МУУХАЙ ШҮҮ ҮХЭР МОНГОЛНУУД
Үхэр ямар гай тарьдаг юм үхэр л гэх юм наадуул чинь хүндээ тэрүүгээр нь нэрлээч
Ийм тэнэг, бүдүүлэг, хагас г�##�зуу хүмүүсийг гадны улс орон руу бүү явуулаа. Бу�####�д гай болж улс орныхоо нэрийг шаварт хутгадаг ад чөтгөрүүдийг энд баривчилж авч ирээд ясыг нь цайт�##� хар ажил хийлгэх хэрэгтэй. Муугаа мэдэхгүй юм л бол агсам тавьж танхайрч байдаг яачихсан усан толгойтой м�##� вэ. Хэлэх муу үг олдохгүй юм.