Нийгмийн
Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор өргөн барьж, ТББХ гурав өдрийн дотор хэлэлцэнэ

Дараагийн Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох саналыг эрх баригч намын гишүүдийн олонх дэмжээд буй.
Хуульд зааснаар ямар үйл явц өрнөх вэ гэдгийг хүргэе.
Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тав хоногийн дотор өргөн барина. Нэр оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын гурав өдрийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Ингээд нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.
Үндсэн хуульд,
- 39.2…Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- 39.3 Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
- 40.1-т Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
- 40.2-т Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.