ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Бүгд Найрамдах Словени Улсын гамшгаас аврах газрын удирдлагуудтай уулзалт хийлээ

Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагуудтай уулзалт хийж, сургалтын төв болон байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах хүсэлт болон нээлттэй хөтөлбөрийн талаар ярилцжээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Словени Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Батлан хамгаалах яамны харьяа Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагуудтай уулзалт хийж, Гал түймэртэй тэмцэх газрын сургалтын төв болон байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Уулзалтаар Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын дарга, ноён Леон Бехитэй хоёр улсын гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар санал солилцож, туршлага хуваалцсан юм. Мөн цаашид Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгчдийг сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарч, хамтран ажиллах хүсэлтийг илэрхийлжээ.
Уг хүсэлтийг Ноён Леон Бехи хүлээн авч, Онцгой байдлын албаны алба хаагчид, гал сөнөөгчдийг сургах хэрэгцээ шаардлагыг бүрэн дэмжиж, өөрийн улсын холбогдох сургалтын хөтөлбөрт хамруулахад нээлттэй гэдгийг энэ үеэр онцолсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөр төсвийн мөнгөөр гадаад орноор их л аялах юм даа. үр дүн нь яаж илэрч байгаа юм бэ ? Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн ур чадвар дээшилсэн нь нүдэнд ил харагдахгүй л байна даа
хиицГҮЙ ГАР АЛЬ ДЭЭР АЖЛААСЯВСАН БАЙХ АТАЛ