Нислэгийн цаг уурын төв “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүллээ

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015” стандартын гэрчилгээг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төвд өчигөр гардуулсан байна.
Нислэгийн цаг уурын төв нь олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцын дагуу нислэгийн цаг уурын үйлчилгээнд 2013 оноос чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын дагуу нэвтрүүлж цаг уурын салбартаа анхдагч нь болж, 2018 оноос ISO 9001:2015 стандартад шилжин ажиллаж байсан.
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлснээр байгаль хамгаалах нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлж, салбарын байгууллагуудын менежментийг олон улсын түвшинд хүргэх, ажилтан албан хаагчдын мэргэжлийн болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх, ажлын байран дахь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад ихээхэн үр дүнгээ өгөх чухал алхам болж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.