НИЙГЭМСпорт

“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Монголын сагсан бөмбөгийн “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалын шатанд өрсөлдөж байгаа.

Тэгвэл шигшээ тоглолтын хэсгийн шатанд Хятадыг хожиж, Ираны лигийн аварга багт 76:78-аар хожигдсон байна. Ингэснээр нэг хожил, нэг хожигдолтой шөвгийн наймд шалгарсан бөгөөд хасагдах шатны тоглолт маргааш эхлэх юм.

“Хасын Хүлэгүүд”-ийн хувьд маргааш Филиппиний лигийн аварга “Миралко Болтс”-той таарсан. Хэрвээ уг тоглолтод хожвол хагас шигшээд Японы аварга “Үцүномияа Брэкс”, Ираны аварга “Табиат”-ын хожсонтой тоглох юм.

Азийн аваргуудын лигт өрсөлдөж буй есөн багаас амжилтаараа Солонгосын “Эл Жи Сэйкерс” баг хасагдсан бол үлдсэн найм нь хасагдах шатанд үлдсэн юм. Хожсон баг нь гэртээ харих бол хагас шигшээд шалгарсан дөрвөн баг медалийн төлөө тоглох эрхтэй болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ариунболд.З/морин спорт/
Ариунболд.З/морин спорт/
6 сар 10, 2025 15:17

Өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Холбоотой мэдээ

Back to top button