УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос: Ерөнхий сайдын асуудлыг пүрэв гарагт хэлэлцэхээр боллоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг Eguur news агентлаг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 20.25 цаг

Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг пүрэв гарагт /2025.06.12/ хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороог 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт товлон зарлалаа. АН-ын бүлэг дээрх асуудлыг өнөөдөр бус пүрэв гарагт хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд хойшлуулах саналыг гаргаад байсан билээ.


НЭМЭЛТ: 19.25 цаг

-АН-ынхан ТББХ-ны хуралдаанд орж ирж, 1 цагийн завсарлага авлаа-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19.20 цаг эхэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орж ирж, нэг цагийн завсарлага авах санал гаргав. Улмаар ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ нэг цагийн завсарлага өглөө.


НЭМЭЛТ: 18.50 цаг

-МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг 100 хувийн саналаар дэмжив-

Шууд дамжуулалт:

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.06.10/ болж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж дууссан байна. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэв.


НЭМЭЛТ: 17.15 цаг

-АН-ын бүлэг "Пүрэв гарагт хэлэлц" гээд тарцгааж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар МАН-ын бүлэг рүү орлоо-

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нар орлоо. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжих эсэх дээр эрх баригч намын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх юм.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг Г.Занданшатарыг томилуулах саналтай танилцах шаардлагагүй гэж үзэж, тарцгааж эхэлжээ. Учир нь пүрэв гарагт /2025.06.12/ буюу ажлын өдөр, ажлын цагт хэлэлцэх нь зүйтэй гэж үзэцгээсэн аж.


ЭХЛЭЛ: 15.30 цаг

ЕС-д нэр дэвшигч Г.Занданшатарыг танилцуулах тул УИХ дахь намын бүлгүүд 16.00 цагт хуралдахаар боллоо

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг УИХ дахь МАН, АН бүлэг болон ХҮН намын зөвлөлд танилцуулахаар болжээ. Иймд УИХ дахь намын бүлгүүд 16.00 цагт хуралдахаар товоо зарлалаа. Үргэлжлүүлэн 18.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах чигтэй байна. Хэрэв УИХ-ын гишүүдийн ирц бүрдвэл чуулганы нэгдсэн хуралдаан ч болж магадгүй аж.

Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг МАН-ын генсек Я.Содбаатар өнөөдөр /2025.06.10/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн бариад буй юм.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт "Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэж заасны дагуу процесс өрнөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:38

Хурдлаач өвөл боллоо УИХ долоо хоногт 4-5 хоёрхон өдөр хур�##�ддаг 23 саяын ц�##�интай ажилгүй муу м�##�нууд яагаад 126 болгодог бнаа эрүүл ухаантан бна уу, УИХ гишүүн санаатай юм бол хуулиуд дээр ажиллаач, хэрэгжихгүй бгаа, хэрэглэгддэггүй хуулиудыг өөрчил, шинэ хууль санаачил хоолны савнуудаа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 22:22
Reply to  Зочин

Jil bolgon l uwul boldog hahaha

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:38

Хурдлаач өвөл боллоо УИХ долоо хоногт 4-5 хоёрхон өдөр хур�##�ддаг 23 саяын ц�##�интай ажилгүй муу м�##�нууд яагаад 126 болгодог бнаа эрүүл ухаантан бна уу, УИХ гишүүн санаатай юм бол хуулиуд дээр ажиллаач, хэрэгжихгүй бгаа, хэрэглэгддэггүй хуулиудыг өөрчил, шинэ хууль санаачил хоолны савнуудаа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:39

Хурдлаач өвөл боллоо УИХ долоо хоногт 4-5 хоёрхон өдөр хур?##?ддаг 23 саяын ц?##?интай ажилгүй муу м?##?нууд яагаад 126 болгодог бнаа эрүүл ухаантан бна уу, УИХ гишүүн санаатай юм бол хуулиуд дээр ажиллаач, хэрэгжихгүй бгаа, хэрэглэгддэггүй хуулиудыг өөрчил, шинэ хууль санаачил хоолны савнуудаа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:39

Хурдлаач өвөл боллоо УИХ долоо хоногт 4-5 хоёрхон өдөр хур?##?ддаг 23 саяын ц?##?интай ажилгүй муу м?##?нууд яагаад 126 болгодог бнаа эрүүл ухаантан бна уу, УИХ гишүүн санаатай юм бол хуулиуд дээр ажиллаач, хэрэгжихгүй бгаа, хэрэглэгддэггүй хуулиудыг өөрчил, шинэ хууль санаачил хоолны савнуудаа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:40

Шөнөжин хур�##�длаа ч гэх шиг ажилгүй хоолны савнууд, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:41

Улс орны эдийн засгийн ядуур�##�д оруулахад 126 гишүүн болгож татвар төлөгчдийн нуруунд ачаа үүрүүллээ.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 20:19

Орлогоо нотлооч. Ацных нь орлого байх вэ дээ...амьдр�##�даа бизнес хийж үзээгүй . Татварын мөнгөөр гулигагч

Зочин
Зочин
6 сар 10, 2025 20:50

Оюук АН-ыхантай хуйв�##�даад нэг юм сэдлээ дээ !
Санжжасүрэнгийн Зориг шиг юм болох вий дээ !!!

Зочин
Зочин
6 сар 10, 2025 21:18

Чойжилсүрэн ф�####�г ЭХЯ-ы сайдаар улираав�##� Зандаан чамд огцрох амархан шүү

Зочин
Зочин
6 сар 10, 2025 22:22

Er ni bol zuv. Ih hurlaar dandaa iim bayar esloliin uyer eswel oroi udshiin tsagaar asuudlaa heleltssen nertei hudlaa pyal pyal usreed shuurhaidaad buuuur garshchihsan. Odoo eniig bolih heregtei. Nom jurmiinh ni daguu buh yumiig yawuulah heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button