Эдийн засгийн мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө

Хэрэглээнийбараа, үйлчилгээний үнэ 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөн байна.

2025 оны 5 дугаар сард Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.4 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.8 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.6 хувь, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

2025 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.4 хувиар, барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 17.3 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 5 дугаар сард 5.1 хувь байсан бол 2025 оны 5 дугаар сард 8.3 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (29.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар ( 61.3 %) тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь гарсны 1.6 (19.0 %) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2.0 (24.3%) нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь
  • (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 12.5 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.0 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button