Гадаад мэдээДЭЛХИЙ

Литвад амьдарч буй Навальныйн холбоотонд ОХУ 18 жил хорих ял оноолоо

Литвад амьдарч буй Навальный агсны холбоотон Леонид Волковт ОХУ-ын цэргийн шүүх 18 жил хорих ял оноосон байна. Түүнийг экстремист үйл ажиллагаанд оролцсон гэх мэт зүйл ангиар буруутгасан гэж Оросын хэвлэлүүд лхагва гарагт /2025.06.11/ мэдээлжээ.

Волков 2019 оноос хойш Литвад амьдарч байгаа. Навальный агсныг шоронгоос суллахыг шаардсан жагсаал 2021 онд болсны дараа ОХУ түүнийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан юм. Тэр жил ОХУ-ын эрх баригчид Навальныйн байгууллагыг экстремист үзэлтэй хэмээн тодорхойлсон.

ОХУ-ын шүүх Волковт 18 жил хорих ял оноосноос гадна 2 сая рублийн торгууль, интернэт ашиглах эрхийг нь 10 жил хориглох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг тэр давж заалдах боломжтой юм. Волков өөрт нь оноосон ялыг шоглон, цахим орчинд “Одоо би юу хийх вэ?” гэж бичсэн байна. Екатеринбург хотын Думын гишүүн асан Волков 2021-2023 оны Навальныйн Авлигатай тэмцэх санг удирдаж ажилласан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 13, 2025 13:45

Орос орон өөдлөхгүй!?

Холбоотой мэдээ

Back to top button