УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барина

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа төсвийн тодотгол хийх эсэх, УИХ-ын гишүүн Б.Бейсен эмч нарын цалингийн асуудлыг хөндөж асуув.

Г.Занданшатар хариулт өгөхдөө "Ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Төсөв зайлшгүй тодотгох шаардлагатай болчихсон" хэмээлээ.

2025 оны нэгдсэн төсвиг хоёр хоёр удаа боловсруулан батлахдаа, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болсон гэсэн билээ. Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 15:17

Төсвийг анхнаасаа УИХ р �##�дагд�##�гүй болго гэж хүчээр өөрчилсөн нь амьдр�##�д бодит байд�##�тай зөрчилдсөн одоо тодотгоод дахиад бас хэд хоноод тодотгохын ийм байж хэзээ ч болохгүй баймаар дуртай үедээ үзэгээ аваад за�####�г конспект биш

Зочин
Зочин
6 сар 12, 2025 22:31

Төсөвт тодотгол хийх нь угаасаа тодорхой байсан.2025-2026 оны төсвөө нөгөө г�##�ч шиг юм битгий хийгээрэй дээ улсын төсөв гэдэг цээжний бангаар хийчихдэг эд биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button