Финалд шалгарах шийдвэрлэх тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж, манай улсаас анх удаагаа "Хасын Хүлэгүүд" баг оролцож байгаа билээ.
Тэгвэл "Хасын Хүлэгүүд" баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Филиппиний лигийн аварга “Meralco Bolts” багийг хожиж хагас шигшээ шатанд шалгарч шилдэг дөрвөн багийн нэг боллоо.
Шөвгийн дөрөвт Японы В1 лигийн аварга “Үцүномияа Брэкс”-тэй тоглохоор болов.
Энэхүү тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагт Абу Даби хотын “Кока кола арена”-д болно. Ялбал аваргын төлөө, ялагдсан тохиолдолд хүрэл медалийн төлөө тоглох юм. Азийн аваргуудын лигийн медальтнууд маргааш тодорно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.