
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дарь өдрөө болж байна.
Өчигдөр Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялсанаар хүрэл медаль хүртлээ. Монголын жүдо бөхийн ДАШТ-ээс хүртэж буй 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болов.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.