Морьт харваачдыг дэмнэж монголчууд одоогоор 48 морь бэлэглээд байна

Улсын баяр наадам болоод Олон улсын морьт харвааны тэмцээнд бэлтгэгдсэн 5-11 насны 18 тооны морийг 19-27 настай дөрвөн эрэгтэй бүлэглэн хулгайлж, бойлсон харамсалтай хэрэг гарсан. Улмаар хэргийн талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтийн сүлжээнд цацагдаж, моринд хайртай монголчуудын сэтгэлийг шимшрүүлэв.
Мөн морьт харваачдад тохиолдож буй энэхүү хүнд үед нэгнээ түшиж, халуун сэтгэлээр дэмнэхээр монголчууд морь бэлэглэж буй билээ.
Иймд морь бэлэглэсэн. Бэлэглэхээр амлаад буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна. Одоогоор морьт харвааны хамт олонд малчид, уяачид, иргэд, байгууллагууд нийтдээ 48 морь бэлэглэхээр болсон байна.
Бэлгийн морьдоо хүлээлгэн өгөөд байгаа байгууллага болон иргэд:
- Зэв морьт харвааны дайчид нэг сургалтын морь
- 61 гармаас бэлэглэх үрээгээ бэлэглэх унаж очсон хоёр хүү
- Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь
- Дорнод аймгийн Матад сумын харьяат сумын алдарт уяач Б.Түмэнхүслэн холбоо барьж нэг морь явуулсан.
Бэлгийн морь амлаж, өгөхөөр бэлтгэж буй байгууллага, иргэд:
- Х.Мөнхжин нэг морь
- Тод манлай уяач П.Энхмөнх гурван адуу
- Монголын морин спорт уяачдын холбоо нэг морь
- Морьт харвааны үүсгэн байгуулагчдын найзууд гурван морь
- Тэнгэрийн нүүдэлчид морьт аялагч болон харваачид хоёр морь
- “Ханд вангийн хурд” гал уяанаас нэг морь
- МАН-ын генсек Я.Содбаатар хурдан удмын нэг үрээ
- Дуучин Төрмандах нэг эмнэг үрээ
- Хэнтий аймгийн алдарт уяач Г.Ганпүрэв нэг морь
- Иргэн Ц.Батнайрамдал нэг морь
- Иргэн Н.Хосбаяр Хар халзан хүлэг
- Иргэн н.Оргилболд нэг морь
- Иргэн н.Чойням нэг морь
- Иргэн нэг халзан үрээ
- Хөвсгөл аймгийн алдарт уяач Б.Мичидмаа зүс ижил хоёр хүлэг
- Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн уяач Г.Урантүлхүүр нэг морь
- Увс аймгийн Тэс сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат МУ-ын аварга малчин Ц.Нэргүй, том хүү МУ-ын аварга адуучин Н.Намсрай, бага хүү Н.Сандаг нараас ТЭС угшлын адуун сүргээсээ нэг морь
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр 4-р багийн залуу уяач Мөнх-Эрдэнэ, Балжинням нараас нэг морь
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат залуу малчин Одонбатын гэр бүл нэг морь
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат САМ, Сумын алдарт уяач Г.Чулуунбаатар нэг морь
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат МУА малчин Р.Цогтцэмбэл нэг морь
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Хавтага 1-р багийн залуу адуучин Ц.Лангжим нэг морь
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Баасанжав овогтой Машбатын Ирмүүн хүү нэг морь
- Иргэн Л.Азжаргал Говь-Алтай аймгийн Баян-Уул-ын угшилтай унаган адуун сүргээс Бүгээн Буурал зүсмийн нэг адуу
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Ц.Анхбаяр нэг морь
- Дорнод аймгийн Матад сумын харьяат Торой банди хэмээн танигдсан Э.Ган-Оргил өөрийн адуун сүргээсээ нэг морь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын аймгийн алдарт уяач Б.Содномжамц нэг адуу
- "Монгол хаан" төслийнхөн 10 адуу
Мөн Монгол Морь, Нохой Чарга санаачилга гаргаж мөнгө цуглуулан хандивлажээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэр өлөн царайлсан хулгайчуудыг өөрсдийг н бойнд оруулаач элбэгдорж гэж хулгайч өөртөө зориулж цаазын ялыг устгасны гэм одоо гаржынапаа
Болдог ббол өөрсдийг нь махлаад зарах юмсан шүүх өндөр ял өгөөрэй
Морь хандивлах яахав ээ. Ингээд болох юм бна гэж буруу ойлголт авах нь. Хатуу шийтгэл оноо. Хайран хөдөлмөр цаг хугацаа сэтгэл санааны хохиролыг яаж барагдуулах вэ. Яагаад нэр ус зургийн ил болгохгүй бна. Ямар нэр төр хэрэгтэйн бааснуудад. Хүн биш улсаа ч зарж чадна.
Солонго гээд эмэгтэй бойноос авч 2 морь өгсөн дөө