Мэттью Перрид хар тамхи нийлүүлсэн гэж буруутгагдсан эмч хэргээ хүлээх болжээ

“Friends” цувралын од агсан Мэттью Перрид хар тамхи нийлүүлсэн гэж буруутгагдсан эмч шүүхийн өмнө хэргээ хүлээх болсон байна. Сальвадор Пласенсиа кетамин нийлүүлсэн дөрвөн хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн гэж холбооны прокурорууд даваа гарагт /2025.06.16/ мэдэгджээ.
Прокуроруудын мэдээлснээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрснөөр Пласенсиа дээд талдаа 40 жилээр хорих ял сонсох боломжтой юм. Перригийн үхэлтэй холбоотой шүүх хуралд өөр гурван эмч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дараа Пласенсиа болон кетамины наймаачин гэж буруутгагдсан эмэгтэйд прокурорууд анхаарлаа хандуулан ажилласан байна.
Перри 2023 оны аравдугаар сарын 28-нд нас барсан. Задлан шинжилгээгээр кетамин үхлийн гол шалтгаан нь байсан гэх үр дүн гарсан юм. Тэрбээр эмчийн жороор, хууль ёсны дагуу кетамин эмийн зорилгоор хэрэглэдэг байжээ. Гэвч тэр эмчийн жороор олгосноос илүү их хэмжээний кетамин хэрэглэж эхлэх болж, харамсалтайгаар кетамины хордлогоор нас барсан.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.