Ираны парламент цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тохиролцооноос гарахаар бэлдэж байна

Ираны парламентын гишүүд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарах хуулийн төслийг бэлтгэж байгаа хэмээн тус улсын Гадаад хэргийн яам даваа гарагт /2025.06.16/ мэдэгдсэн байна. Гэхдээ Техран цөмийн зэвсэг хөгжүүлэхийн эсрэг байр суурьтай хэвээр гэж тус яам мэдэгдэлдээ дурдсан юм.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай хэлэхдээ “Сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудыг харгалзан зохих шийдвэр гаргана. Засгийн газар парламентын хуулийн төслүүдийг хэрэгжүүлэх ёстой, гэхдээ уг саналыг дөнгөж бэлтгэгдэж байгаа. Бид дараагийн шатанд парламенттай хамтран ажиллах болно” гэжээ.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Иран 1970 онд соёрхон баталсан. Тус гэрээ нь улс орнуудад цөмийн энергийг иргэний зорилгоор ашиглаж, оронд нь атомын бөмбөг хөгжүүлэхгүй байхыг шаарддаг юм. Өнгөрсөн долоо хоногт Израил Ираныг цөмийн бөмбөг бүтээхэд маш ойрхон байна хэмээж агаарын цохилт өгч эхэлсэн. Иран тус гэрээг үргэлж дагаж мөрдөж ирсэн хэмээсэн ч Олон улсын цөмийн энергийн агентлаг өнгөрсөн долоо хоногт Техран үүргээ зөрчсөн гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.