УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр болон маргааш сайд нар төсвийн тодотгол дээр ажиллаж, баасан гарагт ЗГ ээлжит бусаар хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ.

Энэ дагуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2025 оны төсвийн тодотгол тэргүүтэй долоон асуудалтай танилцах болон хэлэлцэв. Төсвийн тодотголын танилцуулга хийгдсэн бөгөөд эцэслээгүй байна.

Шинэ сайд нар өнөөдөр болон маргааш төсвийн тодотголыг нухацтай хэлэлцэх тул нөгөөдөр буюу баасан гарагт /2025.06.20/ Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлахаар болжээ.

Төсвийн тодотголоор 14,400 төрийн алба хаагчийг төрийн хэмнэлтийн хүрээнд цомхотгохоор болж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Мөн тавдугаар сарын 31-нээс өмнө худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж амжаагүй шалтгаанаар нийт 535 тэрбумын хөрөнгө оруулалтыг хасах, үлдсэн 1.8 их наядын алдагдлыг урсгал зардлаас танахаар болж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button