Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: 535 тэрбум хэмнэлтийн хуулиар хэмнэгдэж, үлдсэн 1.8 их наядын алдагдлыг урсгал зардлаас танана

Засгийн газрын ээлжит хуралдаан болох үеэр Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд улсын төсвийн тодотголын талаар мэдээлэл өглөө.

Шууд дамжуулалт:

Сангийн сайд Б.Жавхлан "Тодотголын асуудал хоёрдугаар улирлаас эхэлж яригдсан.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар, худалдан авах ажиллагаа нь хийгдсэн ч гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд хамрагдана гэдэг заалт хэрэгжиж эхэлсэн. Бэлтгэл ажил муу, шаардлага хангагдаагүй төслүүдийг зохион байгуулах нь амаргүй байдаг. Эхний хагас жилд гэрээ хийгдээгүй л бол бодит байдал дээр бүтээн байгуулалт эхлэх боломж бага учир хэмнэлт рүү оруулдаг. Ингээд 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй. Иймд эдгээр нь шууд хэмнэлт болж байна.

2.3 их наядын алдагдлын 535 тэрбум нь хуулийн дагуу нөхөгдчихөж байна гэсэн үг. Цаашид 1.8 их наядын дүнтэй тодотгол хийх шаардлага үүсэж байна. Энэ тал дээр Ерөнхий сайд бодлогын танилцуулгаа хийсэн. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардлаа оновчтой болгох, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЗГ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэсэн.

Ийм үндэслэлээр тодотгол өргөн барих болж байна.

1.8 их наяд бол урсгал зардлаас хасагдах нь. Энд танагдаж буй үндэсний хороод болон яамдын харьяа агентлагуудыг татан буулгах, нийлүүлэх нэгтэгх ажил хийгдэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр яригдчихсан. 9 хувиар бууруулна гэчихсэн. 14,400 төрийн албан хаагчийг цомхотгох ажил энэ тодотголоор хийгдэхээр болж байна.

2025 онд томоохон бүтээн байгуулалтын ажил цөөн байгаа. Ихэнх нь бол хийгдсэн. Гурван зам гэрээ нь хийгдээгүй тул хэмнэлтэд орсон байна. Сайд нарын багц дээр байгаа ажлууд илүүтэй хэмнэлтэд орсон байна. ЭМЯ дээр 60 тэрбумаар тоног төхөөрөмж авах байтал худалдан авах ажиллагаагаа тавдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулж чадаагүй байна. Маш харамсалтай.

Тэгэхээр цаашид төсвийн ерөнхийлөн захирагч нарт сануулга болох ёстой. Бараг долоон сарын хугацаанд худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй, гэрээ хийгээгүй байна гэдэг өөрөө хариуцлагагүй явдал.

Одоо ингээд хоёр хоног суух хэрэгтэй байна. Эцэслээд баасан гарагт Засгийн газар ээлжит бус хурал зарлаж, тодотголын төсөлтэй танилцахаар болсон.

Нүүрсний үнэ 1-5-р сарын хооронд 100 юаниар унасан. Харин тавдугаар сараас хойш нэмээд 120 юаниар уначихлаа. Энэ суурь нөхцөл болсон. Нэмээд дээр дурдсан тавдугаар сарын 31 нөлөөлж байгаа.

ОУВС-гаас жилд хоёр удаа баг ирж ажилладаг. Эхнийх нь ирж ажиллаад маргааш буцаж байна. Хөгжиж буй орнуудын хувьд гадаад нөхцөл байдал хүнд тусаж байгаа ч танай улсад асуудал бага байна, хөтөлбөрт хамрагдах шаардлага алга гэж хэлсэн.

Төсвийг алдагдалгүй болгож тодотгоно" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 18, 2025 20:27

Мөнхсайхан гэж сайд нэртэй поп хулгайч Эрүүл мэндийн с�##�барыг хорлоод �######�лаа даа. 60 тэрбумаар тоног төхөөрөмжөө авсан бол сайн байхгүй юу

Зочин
Зочин
6 сар 18, 2025 20:34

Улсаа, монгол гэсэн сайхан ард түмнээ бодох хугацаа чамд үлдсэн үү?.Засагт орноо гэдэг хойд насны буянаа хураана гэсэн утга байх шүү?.Гэхдээ ..,.,,,, бүхнийг

Зочин
Зочин
6 сар 18, 2025 21:55

Энэ х�##�тар �########� ард түмний амьдрхлаар тоглосон жинхэнэ хорлон сүйтгэгч �########� ягд ийм л�##�аруудыг төрөас �######�уулдаггүй бүр туша�##� дэвшүүл.д бдг юм бол доо!!!!

Холбоотой мэдээ

Back to top button