ИЗНН-ын Б.Батбаатарын гарт очсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хөөрхий

Байгаль орчны сайдаар сүүлийн ЗУРГААН жилд ЗУРГААН сайд солигджээ. Эмгэнэлтэй тоо байгаа биз дээ.
- Н.Цэрэнбат /2020/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Д.Сарангэрэл /2021/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Н.Уртнасан /2022/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Б.Бат-Эрдэнэ /2023/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- С.Одонтуяа /2024/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
- Б.Батбаатар /2025/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Эдгээр сайдууд нэг жил ажиллахдаа хэдэн сард нь салбартайгаа танилцаж, хэдэн сард нь хийж бүтээж амжуулсан бол. Манай төрийн тогтвортой бодлого, залгамж халаа хэр вэ гэдэг нь эндээс тодорхой харагдана. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт зүй ёсоор орчихлоо. Манайдаа бол намынхандаа дамжуулж өгч үл тоосоор иржээ. Харин сүүлийн хоёр жил хамтарсан намынхаа хүмүүст бэлэглэдэг болов.
Өдгөө Монгол Улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтолд орчихсон гэдэг харанга дэлдэж байна. Мөн манайд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байна. Цөлжилт гэдэг зүйлтэй улсаараа нүүр тулахад тун ойрхон байна. Тийм ч учраас энэ салбарын бодлогыг эрэмбэлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэхжүүлэхэд анхаарах нэн шаардлагатай болчхоод байгааг ойлгох төр засаг бий эсэх нь эргэлзээтэй.
Харамсалтай нь нөгөө талд, салбар яамыг авсан ИЗНН-ын байж байгаа царай. ИЗНН-ын гишүүн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "ИЗНН-ын хувьд БОУАӨ-ийн яамыг авсан нь тийм цочир үйл явдал биш ч боловсон хүчин, хүний нөөцөд санаа зовж байгаа" гэж шуудхан хэлсэн. Түүний хэлсэнчлэн нээрээ энэ намд эл салбарыг удирдах хүний нөөц бий бил үү.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх "COP17" хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдана. АСЕМ-ын арга хэмжээ шиг чухал. Өмнөх С.Одонтуяа “Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа энэ арга хэмжээг амлаад авчихсан. Гэтэл 100 тэрбум төгрөг шаардлагатай байна” гэж хошуугаа унжуулж зогссон. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадвал 100 тэрбум битгий хэл 7-8 их наядыг татах боломжтой юм билээ шүү дээ. Энэ том даваа Б.Батбаатарын нуруун дээр ирж байна. Тэр юу хийж чадах вэ. Сайдаар томилогдох шөнө "Говийн усны төсөл"-өөр Л.Мөнхбаясгалангийн асуултад бүдэрсэн түүнийг Б.Пүрэвдорж "Хадуураад явчихлаа" хэмээсэн.
Батын Батбаатарын хувьд, хөрөнгө орлогын мэдүүлэг анхаарал татлаа. Жилийн 20 сая буюу сарын 1.6 саяын цалингийн орлогоос өөр юу үгүй хоосон хүн болж таарав. Хорооллын "Тумбааш"-ын эзэн байсан эзэн байсан гэдгээр нь олон нийт эчнээ гадарлана. 2004 оноос хойшхи УИХ-ын бүх сонгуульд нэр дэвшин, ялалт ялагдлыг амсаж ирсэн нэгэн.
Уг нь ИЗНН УИХ-ын дэд даргатай, Байгаль орчны, ХХААХҮ-ийн, Гадаад харилцааны сайдтай байж ирсэн туршлагатай нам. Энэ удаад байгаль орчны салбарыг хэрхэн авч явахаас тус намын хувь заяа ихээхэн шалтгаална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОМ оо худ�##� мэдүүлсэн түүнийг АТГ хян�##�тандаа авч ш�##�гах нь зүйтэй. Өдий нас�##�чихаад ядаж орон байргүй гэж мэдүүлдэг энэ хүн эрүүл хүн мөн үү
Л�##�мрын нусан буунууд монголоор тоглочих юм бна даа ээ чааваас гэж!!!!!
Baigali orchin uur amisgaliin talaar medleyg yuch baihgui ene chigleliin blouson ruching tui ch baihgui ene yam uneheer suirchee.
Bolovson huchin tui ch baihgui
их хурлын гишүүдэд байр өгдөг гэлүү тэгээд хомоо орон гэргүй гэж өгсөн байлгүй өдий жил байр машингүй яаж явсан юм болдоо хөөрхий тэнэгтэж өгөх юмаа яаж төрийн ажил �##�баа хийнээ атг жлаа хийгээч
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ҮГЭЭГҮЙ ЯДУУ АМЬТАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАНАА ОДОО ЭНЭ САЙДАНЦАР ШИРЭЭ САНДЛАА ИЛЖ ТААЛЖ АДИС ХҮРТЭН ТОНГОЛЗОЖ НЭГЭН ЖИЛ УРСАН ӨНГӨРНӨ ДАРАА НЬ АРАВ ТАВАН ЦААСНЫ ТӨЛӨӨ ҮЗЭЖ ТАРНА ИЙМ САЙХАН ХҮРД ЭРГҮҮЛЭХ АЛТАН БОЛОМЖИЙГ АЛДДАГ ТЭНЭГ АРАЙ БИШ Л БАЙХ ГЭЖ НАЙДЬЯ.АЛЦГАР ЭМГЭН САРАНГЭРЭЛ БОЛ ЭНЭ СУУДЛААС ШУУД ТЭРБУМТАН ШААСАН ШҮҮ.САЛХИВЧ НЯМХҮҮ ЭНЭ ХОЁР КОВИДООР ЯАЖ ДАЛЧИГНАЛДЛАА МОНГОЛ ТҮМЭН МАРТААГҮЙ ХАМГИЙН АЗГҮЙ ЭМЭГЧИН ТАХИА ОЮУНТУЯА ХӨӨРХИЙ МИНЬ ДӨНГӨЖ Л АЖЛАА АВААД АНГАЛЗУУЛААД ЯВЖ БАЙТАЛ ГАНЦ ҮЛЭЭГЭЭД ЗАСАГ НЬ ХИЙССЭН.ЭРДЭНЭЭ Ч ХҮН МУУТАЙ БЭЛЦГЭР ЮМАА БАРААШГИНД ХӨӨЦӨН ЖООМ ШИГ ОЮУНТУЯАГАА ХАРЖ ҮЗЭЭЧ ЧИ ЭНЭ ЗАСАГ ИХ Л ЭВГҮЙ ЦОЧИРДОМ ТОМИЛГООНУУДААР ХҮМҮҮСИЙГ АНГАЙЛГАЛАА.УНДРАМ ГЭЖ ЁСТОЙ НЭГ ЦОГЛОГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ӨӨРИЙН БИЕЭРЭЭ ТУНХАГЛАН ЗАРЛАСАН ЭМЭГТЭЙ ИЙМ ЯАМЫГ УДИРДЛАА ЁСТОЙ НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО ГЭЖ ИРГЭД БАЯРЛААД СҮЙД МАЙД.
Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь гадаадад айлчлах, ОУ-ын том том хур�##�д нэг л их БАЙГАЛЬ ОРЧИН, ТЭРБУМ, САЯ ЖИВАА МОД УС ярьж илтгэл тавьж үг хэлж, рейтингээ өсгөсөн улс. Тэгээд бодит байд�##� дээрээ БАЙГАЛЬ ОРЧНЫ с�##�бараа зүгээр л хэрэглээд хаясан ....... мэт үздэг. Боль л доо. Хүрэлсүх ээ, Амарбасг�##�анаа, Зандашатар аа.