А.Төмөрийг эргүүлэн татахгүй байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, талийгаачийн хэрэг мартагдав

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон өнгөрсөн тавдугаар сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.
Хэргийг өдгөө Бангкок хотын Тонглорын цагдаагийн газар шалгаж буй.
Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, утсыг нь нуусан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа юм.
Тиймд хэрэг ийнхүү газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг сарын өмнө Гадаад харилцааны яамнаас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлээд байгаа билээ.
Гэвч үүнээс хойш ЕТГ албан бичиг хүргүүлсэн эсэх асуудалд албан ёсны хариулт өгөөгүй. Мөн энэ хугацаанд Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл гарсан ч чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт орж ирээгүй байна.
Мөн одоо хуваарийн дагуу хэлэлцсэн ч угаас Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхт хугацаа энэ сард дуусгавар болж байгаа тул уг асуудалд Ерөнхийлөгч оролцох шаардлагагүй болж таарч байна.
Харин нөгөө талд хэргийн явцын талаарх мэдээлэл дахин Тайландын хэвлэлд гарсангүй. Ерөнхийдөө хаана хаанаа сураг алдрав. Үүнээс гадна Элчин сайд А.Төмөр хүүхдүүдээ талийгаач эхнэрийнхээ ар гэрийнхэнтэй огт уулзахгүй байгаа аж.
Талийгаачийн ар гэрийнхэн тавдугаар сарын 9-ний өдрийн харамсалтай явдлын дараа шууд Тайландад очиж өнөөг хүртэл хэргийг шалгуулахад анхаарч, талийгаачийн хүүхдүүдтэй уулзах гэж оролдсон болов ч хүлээж авалгүй буцаажээ.
Энэ талаар талийгаачийн эгч Л.Онон:
-Талийгаач дүүгийнхээ хүүхдүүдтэй уулзаж чадсангүй. Хайртайдүү нар маш их санаж байна. Өсвөр насны хүүхдүүд ямар дарамтанд байгааг сэтгэл зүйн ямар байгааг нь төсөөлөхөдбэрх байна. Үлдсэн ганц дүүгээ элвэл хэлсхэрэгт гүтгүүлхээсээ өмнө аваад буцья. Миний хүүг гүтгэж гомдолгаргасан байсан гэв.
Холбоотой мэдээллүүд:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрийнхэнийх нь амыг хамхиж чадсан бна төмөрч ёстой төмөр юмаа
Батцэцэг авгай ордны хов жив зөөж гүйж байхаар ажлаа хийгээчээ
ЭНЭ ТӨМӨР ГЭЖ ГАР ТЭР ЖҮЖИГЧИН ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ ХҮҮХЭНТЭЙ БАВАЛЦДАГ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ? ТЭР МУУ ЯНХАН ХҮҮХЭН ЧИ ЯМАР АЙМААР ХАР МӨРТЭЙ ҮМХИЙРСЭН АЛТАЙ ПЯЗДА ВЭ? ЭХНЭРИЙГ НЬ ҮХТЭЛ НӨХРИЙГ НЬ БАВЖЭЭ АЙЛЫН АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЭЭД САЙХАН БАЙНА УУ? ГИЧИЙ МИНЬ МУУГАА ҮЗНЭ ДЭЭ ЧИ ТЭМБҮҮ МИНЭЭ
teneg novsh ve
taliigchiin egch Onon gedeg huuhniig shalgah heregtei.hun gutgej zohion baiguulalttai hunii umch hurungiig bulaah sanaatai bga bh