УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газарт багтсан атлаа Ерөнхийлөгчийн захиас ярих сайд нар

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ тав хоног хэлэлцэж, өнгөрсөн мягмар гарагт УИХ-д өргөн барьсан. Ингээд Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийв.

МАН энэ удаагийн Засгийн газарт нийт 15 сайдын суудал авсан. Ингэхдээ найман сайдаа улираан томилж, наймыг шинээр оруулж ирсэн. Уг бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр баталж, Ерөнхийлөгчид танилцуулсан байдаг. Харин тэр үед Ерөнхийлөгч шинэ сайд нартаа юу гэж захисан талаарх сэтгүүлчдийн асуултад өгсөн сайд нарын хариулт анхаарал татав.

Нэгт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд Ерөнхийлөгч -"Хулгай битгий хийгээрэй. Үнэнээ хэлээрэй. Зөв шударга ажиллаарай" гэж л захисан гэсэн билээ. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Ерөнхийлөгч “Хууль бус зүйл битгий хийгээрэй” гэж захисан гэж хэлжээ. Төрийн тэргүүн нь салбар салбарыг хариуцах сайд нартаа “хулгай битгий хий, худлаа битгий ярь” хэмээн захиж буй нь эмгэнэл. Айлын эцэг хүн аргаа барахдаа "Худал битгий хэл, хулгай битгий хий" гэж хэлж байгаатай агаар нэг. Өнөөгийн улс төрчид хулгай, хууль бус зүйлтэй нэр холбогддог болсонтой шууд холбоотой. Ерөнхийлөгчийнхөө амнаас ийм захиас гарах хэмжээнд манай сайд нарын ёс зүй доройтсон гэсэн үг биш гэж үү.

Хоёрт, Сайд нар Засгийн газарт багтсан атлаа Ерөнхийлөгчийн захиас яриад байх. Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын институц, Ерөнхийлөгчийн институц хоёр тусдаа. Үндсэн хуульдаа,

  • Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,
  • УИХ нь Төрийн эрх барих дээд байгууллага,
  • Засгийн газар нь Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага байхаар заасан.

Гэтэл тус гурван байгууллага дундаа орсон, харилцан хянах зарчмаа алдсан хэмээн шүүмжлүүлэх болсон. Засгийн газрын танхимын сайд сайд нь "Ерөнхийлөгч захилаа" хэмээн яриад зогсож байгаа нь үүний илрэл юм. тэд Ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу биш төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын дүрэм, журамд захирагдан ажиллах учиртай.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Марууш
Марууш
6 сар 19, 2025 10:21

Aav eej ah duutei ni "sain naiz" hosrhoo hamsaatan hun odoo yaltai bilee. Buruu erelsen huuhed buhiin huzuunees hatuu gedeg zovlong etseg ehiinh ni naiz nar ch hurtel hamt uureltsdeg

Зочин
Зочин
6 сар 19, 2025 10:25

МАНАЙ ТОМ АХ ХҮҮК БОЛ ЗӨВХӨН ЦАЛИНГААРАА АМЬДАРДАГ ХУВЬДАА ЮУ Ч БАЙХГҮЙ ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ ХУУЛЬ БУС ЗҮЙЛИЙГ ҮЗЭН ЯДДАГ ЭНЭХЭН ЦӨВҮҮН ЦАГ ДОР МАШ ХОВОРДСОН КАДР ШҮҮ.ТЭГЖ ЯРИВАЛ ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТНЭЭР ТАВЧИКТАЙ ЭМЭГТЭЙГ ХАРААД Л ӨР НЬ ӨМӨРЧ УЙЛААД БИ ОГЦОРЛОО ИЙМ ЛАЛАРЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙСНААС ҮХСЭН НЬ ДЭЭР ГЭЭЛ ОГЦРОХОД НЬ МОНГОЛ ТҮМЭН ХИНГЭНЭТЭЛ УЙЛАН ӨРӨВДӨЖ ШУУД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ СОНГОСОН ЮМ ШҮҮ.ОДОО МАНАЙ ТОМ АГАА МАНАЙГ АМЬД АРЗАЙЖ МЭНД МЭЛТИЙЖ БАЙХАД ҮНДСЭН ХУУЛИАР ХЭН Ч ОРОЛДОХГҮЙ ЁСТОЙ МАЙ ШҮҮ ГЭСЭН ГЭЖААГААШТ МОНГОЛЧУУД БИДЭНД ҮНЭЭРИЙН БУРХНААС ИЛГЭЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМАА.МОНГОЛЫН ТӨРӨӨС СЭТЭРХИЙ ТЭВНЭ Ч ХҮРТЭЭГҮЙ АВГАЙГАА СОЛИОГҮЙ ИЙМ САЙХАН АМЬТНАА ДАХИН СОНГОЁОО МОНГОЛЧУУДАА ОРЧИН ЦАГИЙН ЧИНГИС ЛУГАА ХӨӨН МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ .МУУСАЙН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД АЛХСАН ГАЗРААС НЬ АДИС АВААРАЙ МЭД ҮҮ? ТА НАРТ ИВЭЭЛТЭЙ ШҮҮ.

Змапочин
Змапочин
6 сар 19, 2025 12:04
Reply to  Зочин

Үнэн ккк

Змапочин
Змапочин
6 сар 19, 2025 12:05

Тарийн гав�##� өтжээ яанадаа

Зочин
Зочин
6 сар 19, 2025 12:27

Хүрэлсүхтэйгээ бүгд 27 онд �######�аарай

Зочин
Зочин
6 сар 19, 2025 13:46

Эцэг өөрийнхөн замаар яваад бга нөхдүүдэд хатуу захиас өгч бна даа...эцэг ийм л замаар явсаар төрийн толгойд гарсан!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button