Улс төрийн мэдээ

О.Номинчимэг, П.Сайнзориг нарын зөрөлдсөн хуулийг байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн.

Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн саналуудын эсрэг, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг санаачилжээ.

Энэ дагуу санал хураахад парламентын танхим дотор үзэл бодлын маргаан үүсэж байна. Хуулийн төслийн санаачлагч, ажлын хэсгийн зүгээс буюу УИХ-ын гишүүн О.Номинчимэг үзэл баримтлалаа тайлбарлаж, зарчмын зөрүүтэй санал гаргасан П.Сайнзориг уурсав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд "Мэргэжлийн байнгын хороогоор дэмжигдэж орж ирсэн асуудлын эсрэг, чуулганы танхимд санал босгодог ёс зүйгүй асуудлыг болих хэрэгтэй" гэж үг хаясан байна.

Улмаар хэд хэдэн саналд гүйцээн боловсруулах чиглэл өгсний дараа, тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 19, 2025 11:38

АН н ПҮРЭВДОРЖ НОМИНЧИМЭГ ХОЁРЫГ ЮУ ЯАСАН ГЭЭД САЙНЗОРИГ ЗАГНААД БАЙГААН БИШ ҮҮ?ЯАСАН Ч ГОЁ ЮМ БЭ?ҮЗЭЛЦЭНД БУЛАЙГАА ДУУДАЛЦААД БАЙГААЧ ДЭЭ ГОЁ БАЙНА ШҮҮ.ӨШӨӨ ХЭН НЬ ХЭНТЭЙ ЮУ ЯАЖ БАЙХЫН ЗУРАГ ҮЗЬЕ

Зочин
Зочин
6 сар 19, 2025 12:28

Энэ 2 хөөрчихсөн 2

Холбоотой мэдээ

Back to top button