Улс төрийн мэдээ

Тогтоол, зөвлөмж: Урдаас хөх нүүрс импортлох чиглэлийг эрдэмтдийн зөвлөл, Үндэсний хороо өгчээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ намар, өвөл БНХАУ-аас хөх нүүрс импортолж, иргэдийн галлагаанд ашиглана гэдгийг хэлсэн.

Олон нийтийн хувьд энэ шийдвэрийг зөвхөн өнөөдөр гэнэт, Х.Нямбаатар гаргачихсэн мэтээр ойлгон бухимдаж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд "Нүүрс олборлож, гаргадаг, зардаг улс мөртлөө импортолно гээд байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Үнэн хэрэгтээ агаарын бохирдол ба угаарталтын үндсэн шалтгаан сайжруулсан шахмал түлшний түүхий эдэд байна, иймд хагас коксжуулсан нүүрсээр сольё гэдэг асуудал С.Одонтуяа сайдын үед л яригдсан.

Улмаар Багануурын нүүрсний уурхайд түшиглэж, шинэ баяжуулах үйлдвэр барья гэсэн ч ажил хэрэг болоогүй, сайд нь ч огцроод явсан.

Харин энэ өвөл асуудлыг шийдэхийн тулд эрдэмтдийн зөвлөл, Үндэсний хорооны тогтоол, чиглэлийн дагуу л хөх нүүрс импортлохоор болжээ. Энэ нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээс зардлын хувьд хэмнэлттэйгээс гадна, угаарын хий, хүхэрлэг хийн ялгарлаар бага байх юм.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг авч үзье.

Зөвлөлийн хувьд сайжруулсан шахмал түлшинд ашиглаж байгаа нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ стандартад зааснаас 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу исэл 1.45 дахин их байгааг тогтоосон байна. Иймд түлшний түүхий эдийг солих, цаашид хагас коксжуулсан нүүрсийг судлах зөвлөмж өгчээ.

Тэгвэл, БОУАӨ-ийн сайд асан С.Одонтуяа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа дараах тогтоолыг мөн баталсан байна.

Энэ тогтоолын тавдугаар хэсэгт, сайжруулсан шахмал түлшний мидлинг шаардлага хангаагүйг онцолж, 2025-2026 оны галлагааны улиралд түлш таслахгүйн тулд импортын бэлэн нүүрс, тэр дундаа хөх нүүрс импортлон савлаж түгээх ажлыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгасугай гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл, үнэн хэрэгтээ энэ хөх нүүрс, импортын нүүрсний асуудал бол Х.Нямбаатарын өнөөдөр санаж сэдээд байгаа ажил биш. Өнгөрсөн жилээс хойш агаарын бохирдлыг яах вэ гэдэг дээр ажилласан зөвлөл, хорооны тогтоол шийдвэр бөгөөд зөвлөмж байна.

ЭНЭ СЭДВЭЭРХ ДЭЛГЭРЭНГҮЙ НИЙТЛЭЛ:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 13:40

Мөн ч өрөвдмөөр эрдэмтэд бол доо ийм шившиг байсанаас цэвэрхээн үйлчилэгч явсан нь дээр...

Холбоотой мэдээ

Back to top button