Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр улс төрийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар улс оронд тулгамдаж буй асуудалд зөв гарц шийдэл эрэлхийлж ажиллахаар сэтгэл шулуудсан нь маш их таалагдсан. Илэрхийлж буй байр суурь нь оновчтой байсан. Товчхондоо, ажиллаж чадах юм байна гэсэн итгэл төрсөн. Гэхдээ би хамтарч ажиллах саналаас татгалзсан.
Шадар сайдын түвшинд хамтаръя гэдэг саналыг тавьсан. Миний мэддэг, хийж чадах тодорхой хэдэн чиглэл бий. Үүнтэй чиг үүрэг нийцээгүй. Би сайдын сэтэр зүүх гэж, юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг улстөрч биш.
Г.Занданшатар Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш буюу улстөрийн эрх мэдэл байхгүй. Энэ бол ажил урагшлахад маш хүндрэлтэй байдаг.
Надад байгаа мэдрэмжээр, энэ кабинет түүний 100 хувь хүсэн хүлээсэн бүрэлдэхүүн биш. Эрх мэдэлгүйн зовлон энэ л дээ. Бүлэглэлийн эрх ашиг орж ирдэг. МАН-ын УЗ-ийн бодлого гэх мэтчилэн нөлөөлж, нэр бүхий сайд нар нь иймэрхүү байдлаар томилогдчихлоо. Энэ бас надад таалагдаагүй.
С.Амарсайхан сайд ажлаа надад өгье гэдгийг өөрөө хэлсэн. Би бас татгалзсан. Стандарт гэдэг зүйлийг Шадар сайд хариуцдаг. Энэ эрх зүйн орчныг та өөрөө шинэчил гэх мэтчилэнгээр хандсан. Миний төдийлөн мэдэх сэдэв биш шүү дээ.
Би хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаггүйн баталгаа бол энэ явдал. Надаас өөр сайдаас татгалзах хүн байхгүй байх.
Өмнөх Засгийн газарт Ерөнхий сайдаа ар хударгаар нь түгжилдсэн хүмүүс байсан. Эцсийн дүнтэй урвагчтай мөр зэрэгцэн суух утгагүй. Зарчим таарахгүй бол өөрсдөө өргөдлөө өгөөд гарах ёстой байсан. За, үүнийг орхиё, үнэхээр чадалтай байсан уу, сайн ажилласан уу гэдэгт би үгүй гэж боддог. Ний нуугүй хэлэхэд Г.Занданшатар Ерөнхий сайдыг маш их өрөвдсөн. Бүрэлдэхүүний бүтэн зураглалд өөрөө сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг би хэлнэ" хэмээв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ НОМТОЙБАЯР АСГАРТАЛ УЙЛААД БАЙСЫШТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НЯМТАЙШИРЫН НОМТОЙБАЯР ГОЁ СОНСОГДОЖ БАЙГАА БИЗ.ЭНЭ УДАХГҮЙ НЭГ МЯНГАА ЕСӨН ЗУУН ХОРИН НАЙМДУГААР ОНД ЭНЭ ЭВСЭЛ 126 СУУДАЛ АВНА МАН АН ХҮН ИЗНН БУСАД ЖИЖИГ СУРАГГҮЙ НАМУУД ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛНОО МАН АН ХҮН ИЗНН БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ БУЯНЫ ТАНЬ БУДААЛГЫГ МАНАЙ НОМТ ХИЙМОЙ УААХ ХОРЖИЙЛООН
нэг их сод хүн юмуу хаашаа юм вэ байна л биз дээ өөгүй юм шиг муу тэнэг