
Унгар улсын нийслэл Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаан өндөрлөж, Монгол Улсын жүдо бөхийн шигшээ баг хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 15-р байрт орсон байна.
Энэ удаа манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч нар дэлхийн медальтан болсон.
К.Ёолк анх удаа дэлхийн дэвжээнд барилдаанд медальт байранд шалгарсан юм. Харин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олон жил багтаж “Токио 2020” зуны олимпын наадамд барилдсан Б.Ганхайч 2025 онд дотоодын тэмцээнд амжилттай барилдаж “Их дуулга” тэмцээнд түрүүлж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан. Түүний хувьд найм дахь ДАШТ нь энэ байлаа. Гэхдээ тэр хүрэл медальтан болж жүдогоор хичээллэсэн 18 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ бахархалтайгаар хийлээ. Б.Ганхайч 30 насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан болсон амжилтыг үзүүлэв.
Өнөөдөр “Будапешт 2025” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн холимог багийн барилдаанаар өндөрлөнө. Монголын баг эхний тойрогт БНСУ-ын багтай барилдахаар оноолт таарсан. БНСУ-ын багийн хувьд хувийн барилдаанаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж зургаадугаар байр эзэлсэн ба уг барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагаас эхэлнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайханы амжилт ч суг�##�ааны оноолтоор л найдваргүй харагдаж байх шигээ. Бардам гараад ирнэ гэж харах хүн ч үнэндээ �##�га. Дэлхийд жижигдэж, хятад энэтхэгчүүд ч шоглуулдаг л болчихсон шигээ.
Хөгжиж бус хоцрогдож л байна уу ?