Нийгэм мэдээ

"Хамтран амьдрагчаа зодсон" гэх З.Шинэчагтгыг давж заалдах шатны шүүхээр маргааш дэнсэлнэ

Холимог тулаанч З.Шинэчагтгын бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар анхан шатны шүүхээс 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон ч прокуророос тус хэрэгт дахин эсэргүүцэл бичиснээр давж заалдах шатны шүүхээр маргааш /2025-06-24/-нд хэлэлцэхээр болсон байна.

Эргэн сануулахад, З.Шинэчагтга нь согтуурсан байхдаа 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, хоёр нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. 

Иймд прокуророос З.Шинэчагтгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тус хэргийг 2025 оны нэгдүгээр сард хэлэлцээд, түүнд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Харин прокуророос "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт удаа дараа холбогдсон ч гэм буруугаа ухамсарлахгүй байна" хэмээн эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хэргийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk
6 сар 24, 2025 11:41

ene neg archaagui shatsag bnaa bnga l yumand holbogdoj bdg daljignasan shalnii alchuur

Last edited 25 Минут Өмнө by kkkk
Зочин
Зочин
6 сар 24, 2025 12:06

Хоёрын хооронд сул �####�нууд л ингэж эмэгтэй хүнд гар хүрнэ. Дэлхийн шилдгүүдэд бол нармайгаа нээлгэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button