УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ГТ, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч уулзжээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр буюу 2025 оын зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.
Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулсан байна.
Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлж эхэлснийг тодотгосон бөгөөд ахмад настанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ. Ц.Раднаа 2025 оны тавдугаар сард Тайваньд болсон ахмадын олимп буюу “World Masters Games”-д оролцож хөнгөн атлетикийн төрлөөс гүйлтийн төрөлд таван алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1500 метрийн зайд түрүүлсэн ба өдгөө 91 настай тэрбээр олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход зардлын хувьд хүндрэл учирдаг талаараа УИХ-ийн гишүүн Д.Энхтуяад ярьсан байна.
Түүний хувьд 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.