Нийгмийн

“Талх Чихэр” ХК чанарын баталгааг олгодог "FSSC22000" стандартыг баталгаажууллаа

“Талх Чихэр” ХК FSSC22000 (Version6) стандартыг амжилттай баталгаажуулж, хүнсний аюулгүй байдлыг иж бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэгч нэгээр нэмэгдлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах 36-р тогтоол хэрэгжиж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Энэ хүрээнд өдөр тутмын стратегийн хүнс болох талх, нарийн боов, бялуу бэйкери үйлдвэрлэдэг Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК  түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үе шатандаа эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх үйл ажиллагааг хамарсан, чанарын баталгааг олгодог FSSC22000 (Version6) стандартыг нэвтрүүлж, баталгаажуулж чадлаа.

“Талх Чихэр” ХК нь “Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болох ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлээд 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус компанийн 1000 гаруй ажилтан стандартын шаардлага хангасан эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүсэл эрмэлзлээрээ өнөөдрийг хүртэл ажилласан бөгөөд уг амжилтаа дахин бататгаж дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг FSSC22000 (Version6) стандартыг баталгаажуулжээ.

Уг дахин баталгаажуулалтыг Швейцарь улсын SGS компанийн Ази тивийн салбар байгууллагаас гэнэтийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг  бөгөөд өнгөрсөн 3 сард “Талх Чихэр” ХК эхний шатны хөндлөнгийн аудитдаа амжилттай хамрагдаж, 2 дахь шатны хөндлөнгийн аудитдаа ийнхүү амжилттай хамрагджээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button