Нийгэм мэдээ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 52 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, 47°27'00.0"N 102°04'48.0"E / 06.25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:17 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн дарга болон малчнаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, гэрийн уна тооно шажигнаж дуугарсан гэж мэдээлсэн. Учирсан хохирол үгүй.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэнд хэрэгтэй мэдээлэл юм. Байнга л жижиг чичирхийлэлт болж байдаг шүү. Байг�##�ийн үзэгдэл юм даа.