Засвар хийхдээ явган хүний замыг эвдвэл өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй байна.
Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм.
Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам дагуу байршилд шугам, сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний зам зөвшөөрөлгүй буулгаж, эвдсэн зөрчил гаргасан ба тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулах арга хэмжээ авч НХШГ-аас арилгуулсан байна.
Авто зам болон явган хүний замыг сэтлэх тохиолдолд заавал тусгай зөвшөөрөл авч, батлагдсаны дараа ажлыг эхлүүлдэг ба зөвшөөрөл аваагүй тохиолдолд шаардлага хүргүүлэх, өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулах мөн зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.