Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу нар энэ сарын 26-нд албан ёсны хэлэлцээ хийсэн байна.
Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Консулын уулзалтыг тогтмолжуулахаар тохирлоо. Түүнчлэн зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын ноос ноолуур, арьс, шир боловсруулах салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төслийг судлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тогтжээ.
Сайд М.Нуртлеу Казахстан Улс мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгдэж буйг тэмдэглэж, хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд залуу боловсон хүчин бэлтгэх нь чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр Монгол Улсын залуучууд, түүний дотор хөдөө, орон нутгийн залуучуудад мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгоход казахстаны тал бэлэн буйгаа илэрхийлж, энэ чиглэлээр үр дүнтэй, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлсэн байна.
Талууд зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгох чиглэлд хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо. Дээрх чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс”-ын ээлжит хуралдааныг 2025 онд багтаан зохион байгуулахаар тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан байгаль орчны салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЧУУД БИД БАТЦЭЦЭГ САЙДДАА ХИЧНЭЭН ИХ ХАЙРТАЙ БАЙЛАА УЛСЫХАА ГАДААД БОДЛОГЫГ ЯВ ЦАВ БАРИМТАЛЖ ЯМАР Ч УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ҮЛ ЭМЭЭН ЭГЦ ХАРЖ БАЙГААД ЯРИЛЦДАГ ОРОС АНГЛИАР МАШ САЙН ЯРИНА.ГЭТЭЛ ЯАЧИХАВАА МӨНХИЙН ҮСЭГ АЗ ХУР ГЭДЭГ ГАЗРУУД НЬ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕНДРҮҮДЭД ЦӨМ ЯЛААД ХЭДЭН ТЭРБУМААР АВЧЭЭ ЭРХЭМСЭГ САЙД БОЛ ЦАРАЙЛАГ МЭЭМ ТОМ НҮД ДҮРЛЭГЭР АЛАГ ,ГОЁ ТОНТГОР ӨГЗӨГТЭЙ ӨӨРИЙХӨӨ СТИЛЬ ИМИДЖЭЭ МАШ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ ЧАДДАГ ДАВУУ ТАЛУУД БАЙНА.ХУВИЙН АМБИЦАА УРДАА БАРЬЧИХААР БОЛОХГҮЙШТ ОЮУНЭРДЭНЭ ХҮҮК ХОЁРЫН ДУНДУУР ГИЛГЭР ХАР МУУР ГҮЙЛГЭСЭН Ч ГЭХ ШИГ УУГ НЬ ОЮУНАА ХҮҮК ХОЁРЫН ХОРШИЛ БОЛ ДАЖГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ.ОДОО САЙДААС ЧИНЬ БУУЛГАЖ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ЧИНЬ ГУСАХААС ӨӨР ЗАМ ҮЛДСЭНГҮЙ ДААН Ч ТООГҮЙ ЯВ ДАА МӨНХИЙН ҮСЭГ АЗ ХУРАА АЖИЛУУЛААРАЙ.