УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгын төрийн тусгай хамгаалалтад байх хугацаа 2023 онд дууссан ч үндэслэлгүй сунгагджээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчийн биед хамгаалагч нар халдсан асуудлын хариуд, албан тайлбар өгөхдөө "Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад авсан тул..." хэмээн бичсэн байна.

Харин хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүрэн эрх нь дууссанаас хойш гурван жилийн турш төрийн тусгай хамгаалалтад авдаг. Ингэхээр Х.Баттулгын хамгаалалтад байх хугацаа дууссан байгаа юм. Иймд, ямар үндэслэлээр уг хугацааг дахин сунгасан нь анхаарал татаад эхэллээ.

Энэ талаар хуульч Б.Мэргэн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн алинд ч Ерөнхийлөгч байсан хүнийг төрийн тусгай хамгаалалтад байлгах 3 жил дууссаны дараа хугацааг сунгах тухай заалт байхгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд зарим албан тушаалтныг төрийн тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авдаггүй.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад нууцаар авсан байна" гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Данхын бас нэг булхай илэрчээ. Жээнкогийн төмсөг байсан болой

зочин
зочин

за болио өсөхийн өлөн насан туршдаа гэж барагдахгүй юм бна

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Улныхан улс удирдахаар ч ухаан санаанд багтахааргүй хачин юм ч бас үзүүлэхиймаа. Хөдөө сумын га лч хүү ЕС болоод, багадаа айлын гэр ухаж явсан ясны хулгай ч Ерөнхийлөгч асаны төрийн тусгай хамгаала лтын
хугацааг нууцаар сунгасым биз дээ !!!
Уул нь бна шүү, улс орон удирдана гэдэг чинь улнаас гара лтай Женко, Оюук нтр-ийн ажил арай л биш юм ш дээ.
Ардчиллын сул та л нь л энэ юм даа !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чам шиг тэнэгт төрийн ажил олдохгүй горьд балай гуай

Зочин
Зочин

Тусгай хамгааллтыг засгийн газар мэддэг юмуу

Зочин
Зочин

Тусгай хамгаалалтын хууль бус хугацааны зардлыг өөрсдөөс нь гаргуул.

Мэдээаирөролл
Мэдээаирөролл

Сунгадсанд баяртай байна.

Холбоотой мэдээ

Back to top button