Дархан хотод суугаа ОХУ-ын ерөнхий консулд "Алтан гадас" одон гардуулав

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Оросын Холбооны Улсаас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдиновыг шагнасныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр түүнд гардуулжээ.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглээд энэхүү үйл хэрэгт 1991 оноос манай улстай нягт холбоотой ажиллаж ирсэн Ерөнхий консул Р.А. Зайнутдинов чухал хувь нэмэр оруулсныг Монголын төр, засаг өндөөр үнэлж байгааг илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.