НИЙГЭМНийгэм мэдээ

Манай улсын шигшээ баг маргааш шөвгийн дөрвийн төлөө АНУ-тай тоглоно

Монгол улсын эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багийг хожиж, тэмцээний шилдэг наймт шалгарлаа.

НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж ийнхүү шилдэг найман багаа шалгарууллаа.

Монгол улсын эмэгтэй шигшээ баг маргааш АНУ-ийн шигшээ багтай тоглох ба хэрвээ уг тоглолтод манай улсын баг хожвол Франц, Польш улсын хожсонтой нь тоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button