НИЙГЭМНийгэм мэдээ
“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдөр гарсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Холбогдогчийг цагдан хорьсон" гэж мэдээллээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр "амь хохирогч албан ёсны хамтран амьдрагчаасаа салах өргөдлөө өгсөн бөгөөд хуулийн дагуу эвлэрэх хугацаандаа байсан" гэлээ.
Бид энэхүү хэргийн талаар тодруулан, дахин мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.