Сошиал трэнд

БИЧЛЭГ: С.Жавхлан УИХ-д дахин нэр дэвших хүсэлтэй байна

Өчигдөр /2020.01.09/ УИХ-ын чуулган хуралдаж ҮАБЗ-өөс өгсөн ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлөх зөвлөмжийн дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Би дараагийн удаа энэ суудалд байж байвал энэ асуудалтай тууштай тэмцэнэ. Маргаашаас нь эхлээд энэ юмнуудыг хийдэг байх ёстой” хэмээсэн юм. Энэ нь түүнийг дараагийн сонгуульд нэр дэвших бодолтой байгааг илэрхийлж байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

https://www.facebook.com/EnkhbayarDornod/videos/2380706322220035/?v=2380706322220035

Эргэн сануулахад, МУГЖ, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн 54 дү¬гээр тойрогт МАН-ын П.Анужин, АН-ын Д.Арвин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нартай нэг тойрогт бие даан өрсөлдөж, ялалт байгуулсан.  УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө Төрийн ордны гадаа 99 морьтон дагуулан ирж, ташуураа барин, ордны босгыг алхаж байсан удаатай.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинсонгогч
зочинсонгогч

За да болих уу даа

Иргэн
Иргэн

Юу хийж гавьяа байгуулав аа. Яаж тэмцэв. Ард түмний дуу хоолой болж чадаагүй байж

Бүттүгэй
Бүттүгэй

Их хуралд ямар ч нөлөөгүй байна. Мэдлэг чадвар дутуу дулимаг байгаа юм шиг байна.

Zochin
Zochin

Tgd ta nar yu hiisen hvmvvs we yuch hj chdaxgvi bj neex shvvmj bichsen hvmvvs ta metiin tenegvvdees blj Mongol hogjixgvi bn.

Зочин
Зочин

Odoo duugaa duulaad bidniigee baysgaj yavsan ni deer shuu 4 jil yu cn hiisengi

Зочин
Зочин

duugaa l duulaad soliorch yuvbal barav.Chamd oor chadah yum yu ch bhgui.Uhaan chini dutna

Irgen
Irgen

4 jild yu hiiwee? Hiisen ajlaa tailagnaad haruulchih.

УКА
УКА

Ганц мод гал болохгүй.....Одоо хэрэггүй байхаа

Энхтөр
Энхтөр

Энэ Жавхалангаар яах вэ хэрэггүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button