Гэмт хэрэг

"Gem mall"-д болсон хүн амины хэрэг: Хамгаалагч болон хүмүүсээс далд, эхнэрээ 38 хутгалан хөнөөжээ

"Gem mall" худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт /2025-06-27/-ны өдөр онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах дэлгүүрийн нэг давхарт 45 настай эрэгтэй 36 настай эхнэрээ 38 удаа хутгалан хөнөөжээ. Тухайн хэрэг өдрийн 11.00 цагийн орчимд гарсан. Харин уг дэлгүүр 10 цагт үйл ажиллагаа нь жигдэрдэг тул хүмүүс цөөн байжээ. Иймээс хэрэг гарсан газрын ойр орчимд хүмүүс байгаагүй учир эмэгтэй хамгаалагдаж чадалгүй амь хохирсон байна. Харин хэрэг гарсныг уг дэлгүүрийн хамгаалагч болон худалдагч, худалдан авагч нар мэдэн очиход эхнэрийнхээ хэвлий, нүүрний эрүү хэсэгт олон удаа хутгалан хэрцгийгээр хөнөөсөн дүр зурагтай, эрэгтэй өөрийгөө гурван удаа хутгалж гэмтээсэн байжээ.

Албан бус эх сурвалж "Тухайн гэр бүл бага насны хүүхэдтэй. Нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн эхнэрээ их хардаж зовоодог хүн байсан. Тиймээс салах өргөдлөө хэдэн сарын өмнө өгсөн ч шүүх эвлэрлийн хугацаа өгч, тусдаа амьдарч байсан юм" гэв.

Одоогоор хэрэг үйлдсэн этгээд цагдан хоригдож, байцаалт өгч буй. Мөн тухайн дэлгүүрийн камерын бичлэгийг шалгаж, хэрэг болсон газарт байсан хүмүүсээс мэдүүлэг авч байгаа аж.

Монгол Улсын эрүүгийн хуулиар дээрх хэрэгт дараах зүйл заалтад хамаарах ял оноох боломжтой

Эрүүгийн хуулийн - 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  • 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг:
  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
  • 3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
6 сар 30, 2025 08:26

Ийм санаатай харгис онц хэрцгий үйлдэлд цаазын ял өгдөг болох хэрэгтэй

Иргэн
Иргэн
6 сар 30, 2025 08:40

Цаазлаач �##�уурчныг, гэр бүл с�##��##�тад эвлэрүүлэх гэсэн нэг хуулиа болиосоо эвлэрээд хэзээч сайхан амьдардаггүйш дээ

Зочин
Зочин
6 сар 30, 2025 08:47

Хүн цөөн байхад яагаад. хардгүым Дэлгүүр камергүймуу Яг артаан хүнийг та�####�ж байгаам мэт аймшигтай Тэгээд ийм зэрлэг б�##�мад явдлыг ОН н сүлжээ, мэдээнд нийтлэхгүй баых нь дээр бишүү б�##�мад зэрлэг бүхнийг суртачлаад бгаам мэт

Зочин
Зочин
6 сар 30, 2025 08:48

Цаашлаад хоолны савыг

Нннн
Нннн
6 сар 30, 2025 08:56

Мэдрэл гаж псайког шоронд нь хийж тусгаарлах ёстой бж. Хэтэрхий удаан эрүүл хүн шиг бидний дунд явж

Зочин
Зочин
6 сар 30, 2025 08:56

Алуурчин өөрөө үхэж чадахгүы амьд үлдэж яах гэж байгаам бол. Хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хүнд Цаазлах ял өгмөөр энэ хүнийг бүх насаар нь Улсын мөнгөөр тэжээх нь Шударгауу ? Хууль өөрөө шударга гэхэд арай л ялгавартай биш гэжүү нэг хүн араатны гарт амиа �##�даж бхд Хууль нь Алуурчинг толгойг нь илж энхрийлээд амьд үлдээх Мэлэхгүйм Хуулийн цаад нарийн утга санааг

Зочин
Зочин
6 сар 30, 2025 09:00

tsaazaae avaachee buzar aluurchniig

Үочин
Үочин
6 сар 30, 2025 09:19

Ёоо цаазын ялаа сэргээ.Эбийг авчирч цааз�##� цугтана.

Saraa
Saraa
6 сар 30, 2025 09:19

Hog shaar wee. Muu nowsh ooroo uhliiin muugaar uheg

Зочин
Зочин
6 сар 30, 2025 10:28

Аймшигтай насаар нь хорь эсвэл цаазын ялыг сэргээ

Зочин
Зочин
6 сар 30, 2025 11:04

Шүүх шууд с�##�гаж бгаач

Холбоотой мэдээ

Back to top button