Улс төрийн мэдээ

3 удаа хойшилсон прокурор Э.Амарбат нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал маргааш болно

Э.Амарбат Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.

Улмаар түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал /2025.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болсон ч Ш.Батхолбоогийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор хоёр дахиа хойшлуулсан юм.

Иймд /2025-06-17/-ны 09.00 цагаас эхлэн шүүх бүрэлдэхүүн Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу дахин хойшлуулсан. Улмаар маргааш буюу долоодугаар сарын 1-ний 10.00 цагаас хуралдахаар товлосон юм.

Бид эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ГЭЭД ЗУРАГТААР ГАРААД БАЙСАН ХҮН МӨН ҮҮ

Зочин
Зочин

Муу өмхий үхэж д�##�д орсон хулгайч элбэгдоржийн заавраар, элбэгдоржийн хятадаас оруул ирсэн асар их мөнгөнөөс хувь авч Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн хулгайчийн нүгэл нь нүдээрээ гарч бүлт үсэрч үхэх нь дээ.

Зочин
Зочин

Бас л хойшлоно гээд мэргэн хүн шиг хэлчихье, хууль үйлчлэхгүй л байгаа хүн дээ

Зочин
Зочин

Хонгилын шүүгчдийг шүүгээчээ. Ганзориг гээд л Нямбаатарын ажлыг эсэргүүцсэн шийдвэр гаргаад л жонхуу хутгаад солиорсон.....Элбэгийн томилгоог эргүүлэх хэрэгтэй.....

Аагий
Аагий

MIAT-ийн захир�##� асан Эрдэнэбилэгийн дүү Мандахбаяр гэж жинхэнэ авилг�##� өгч сурсан л�##�ар энэ Амарбат их юм авсан даа. Эрдэнэбилэг шоронд ял эдлээгүй шүү!!!!!!!! Ял эдэлсэн нэр зүүсэн!!!!!! Шоронд нэртэй Хятадад амьдарч байгаад ирсэн!!!!!!!! Тэрийг зохицуулж өгөөд санаад багтамгүй их мөнгө авсан

Холбоотой мэдээ

Back to top button