УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болохоор товлогдсон. Харин Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” болох зар гарсан.
Гэвч одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлууд тодорхойгүй байна.
Мөн өнөөдөр УИХ-ын зургаан байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг болон бусад 10 гаруй хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.