Улс төрийн мэдээ

МАН-ын бүлэгт Х.Нямбаатар мэдээлэл хийв: 2030 оноос буруу рультэй машин импортлохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зайлшгүй шаардлагаар чөлөөлж байгаа газруудад нөхөн олговор олгож, Азийн хөгжлийн банкны жишиг загварын дагуу үнэлгээг хийж, чөлөөлсөн газар дээрээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, чөлөөлсөн газар дээр орон сууц барьж худалдан борлуулах, төвлөрсөн орлогыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулдаг газар чөлөөлөлтийн сан байгуулахаар тусгаад байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, 2030 оны 6 дугаар сарын 1 өдрөөс буруу гар талдаа хүрдтэй машиныг импортлохгүй байхаар тусгаад байна. Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн “Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга, мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд парламентын тусгай хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан байдаг талаар судалгаа хийлгэж энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Судалгаанд нийт “Freedom in the world” тайлангийн үзүүлэлтийг харгалзан, Ардчиллын индексээр өндөр үзүүлэлттэй 27 орныг хамруулж, харьцуулан судалсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
6 сар 30, 2025 17:30

Туурга тусгаар Монгол Улс хуучин машины хогийн цэг байхаа больсон нь дээр ээ. Японы автомашины үйлдвэрийн с�##�барыг оруулж ирж шинэ машин угсарч гаргах цаг нь болсон.

zochin
zochin
6 сар 30, 2025 17:50

жолооны хүрд нь баруун т�##�даа байрладаг машинаас болж аваар гардаггүй. Манай улсад олон байгаа учи нийт гарсан осолдп эзлэх хувь нь өндөр байга

vvvbibbb
vvvbibbb
6 сар 30, 2025 18:08

Japan mashin naidvartai

Zochin
Zochin
6 сар 30, 2025 18:55

Danhyg ergej irhyg huleesen alban tushaalyn bugluus. Z##luulj 3 ueluudyg shorond hii

Зочин
Зочин
6 сар 30, 2025 19:42

baahan erh zyyysen orkuud

Зочин
Зочин
6 сар 30, 2025 22:10

хэ хэ хэ энэ 2030онд байна гэж бодож байгаа юм байхдаа эд нар үнэн андуурцымаа �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button