#1: ₮6.3 тэрбумыг үрсэн баримт: Нөлөөлөгч авчрах, фестиваль, хурал хийх мөнгийг БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл ганц холбоонд өгчээ

Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрэн таран хийж, түүнийгээ тайлагнадаггүй байдал даамжирсан уу гэдэг асуулт байна. Шууд жишээгээр эхлүүлье.
Тухайлбал,
- Нэг талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Батчимэг
- Нөгөө талаас "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" НЭХЗЭ-ийн ажлын албаны дарга М.Нарангэрэл нар нь
"Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэрээ" гэгчийг 2024.02.20-ны өдөр байгуулжээ. Гэрээний нийт дүн 6,348,700,000 /зургаан тэрбум, гурван зуун дөчин найман сая, долоон зуун мянган төгрөг/.
Энэ мөнгийг захиран зарцуулах эрх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлд байсны дагуу дээрх гэрээг хийхийг зөвшөөрөн баталжээ.
Ашгийн төлөө бус гэсэн тодорхойлолттой "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь 6.3 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулахаар хуваарилсан бэ гэдгийг үзэхэд,
- Улсын аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажилд 50 саяыг
- Тэмээний баярт 20 саяыг
- "Хөх сувд" мөсний баярт 150 саяыг
- Бүргэдийн баярт 10 саяыг
- Торгоны зам-Хархорин арга хэмжээнд 10 саяыг
- АРА өвлийн фестивальд 30 саяыг
- Чингис хаан мэндэлсэн өдөр хаадын чуулбарт 30 саяыг
- "Алтаргана-2024" наадамд 50 саяыг
- "Нүүдэлчин" фестивальд 20 саяыг
- Олон улсын поло цомд 100 саяыг
- "Tourism week" олон улсын хуралд 800 саяыг
- Монгол-Туркийн аялал жуулчлалын бизнес форумд 300 саяыг
- Монгол Улсыг сурталчлах контентуудад 500 саяыг
- Нөлөөлөгчдийг урьж авчрахад 700 саяыг
- "Go Mongolia" арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахад 400 саяыг
- Олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнд оролцоход 410 саяыг ... гэхчлэн зарцуулж, үржээ.
"Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувь эзэмшигчээр Цагаачийн Баатарсайхан хувь эзэмшиж байгаад 2023.08.21-нд хасагджээ. Түүнийг "Таван богд" группийн Ерөнхийлөгч гэдгээр нь олон нийт мэднэ. Өдгөө Маналжавын Нарангэрэл, Төмөрдашийн Баттулга нар бүртгэлтэй байна. Эцсийн өмчлөгч нь М.Нарангэрэл аж.
Аялал жуулчлалын үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйгээр хангах, сургалт семинар зохион байгуулах, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хэмжээний өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэжээ.
2023.08.21-нд үүсгэн байгуулсан гэж нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ. Үүсгэн байгуулагдаад ердөө зургаахан сарын дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бүтэн зургаан тэрбумын төсөвтэй гэрээ хийж. Энэ мөнгийг олон арга хэмжээнүүдэд үрэн таран хийх ажлыг гардсан нь анхаарал татаж байна.
Харин энэ их мөнгийг зарцуулах эрх олгож гарын үсэг зурсан С.Цогтгэрэлийн хувьд, 2016 оноос ШӨХТГ-ын Орон тооны гишүүнээр томилогдож, дэд даргаар хүртэл ажилласан нэгэн. БОАЖЯ-ны сайдаар Б.Бат-Эрдэнийг ажиллаж байхад тус яамны хэлтсийн дарга болж, дараа нь Э.Баттулгын оронд ТНБД болсон. Э.Баттулгыг халагдсаны дараа томилогдож байлаа. Сүхбаатарын Цогтгэрэл нь Даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Эрсдэлийн шийдэл”, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Би Ди Ар Холдинг” гэх компаниудтай. Товчхон хэлэхэд хувийн эрх ашиг өндөртэй нэгэн юм.
Эцэст нь, төрийн мөнгийг ингэж зарцуулсан тайлан шилэн дансанд яагаад байршаагүй байгаа вэ гэдэг асуудал хөндөгдөх юм. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө хаачсан бэ гэдэг эзэнгүй цонх үүсгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ulsaas hulgai hiij l amidrah yumdaa p###anuud
Орон нутгуудаа дэмжсэн зөв үйл ажиллагаанууд бна шдээ тэгээд зүгээр сууж байх юмуу
энэ цогтгэрэлийн компаниуд чинь ББ-р дамжуулж данхын авилгын мөнгөө угаадаг компаниуд гэдгийг бүгд мэднэ шдээ. энэ цогтгэрэлд ацны компани байхав
za ene yostoi maapaantai baagii daa. heden jiliin umnu avgaigaa soliod, facebook eer duuren durlaliin post uud ursgaj bsan, suraggui bolson. Bayan ailiin ohin degeedeed butelguitsen uu yasan tag bolson shuu. Esvel, TNBD boltloo demjuuleed ohiniig n haysan uu, saihan gar, baidag neg turiin albanii l###ruudiin neg.
мөнгө уга�##�гын газар
эвэнт нэрээр баахан мөнгө иджээ тайлангаа тавь
төмөрдашийн баттулга гэж хаанаас хулгайлж болох мөнгө байн тэнд л гүйж явдаг нөхөр дөө, ш�##�гадаг газар ш�##�гаад улсыг хохиролгүй болгох хэрэгтэй, цэвэр луйвар
энэ арга хэмжээнүүд дээр энэ холбоо яг ямар зардлыг нь хариуцаад ингэж олон тэрбум төгрөг зарцуулсан бэ,
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
УБ хотын утааг бууруулахад энэ яам яагаад ажилладагүй юм бэ? ,гадаадын жуулчид монголыг уб-ын утааг/өвөл ирвэл/ амьсг�##�аад ахиж ирэхгүй сэтгэгдэл төрүүлэх байх аа, орон нутаг руу шоу баярт явахад заав�##� хотоор дайрч явна шүү дээ.Дэлхийн хамгийн хүйтэн, агаарын их бохирдолтой хотоор тодроод байгаа. Өвлийн хүйтний хэмийг өөрчилж болохгүй, Харин утаа угаарыг өөрчилж болно. Эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийнхээ дунд шилдэг төсөл технилогийн ур�##�даан зарлаач, гадаадын шинэ технилогийг нэвтрүүлээч.Холбогдох яамдууд нь хамтарч ажиллаач.Хийсэн ажлаа гүйцэтгэлийг нь зөв бурууг тооцож дүгнэж байх/хурдан шуурхай/ Нам бус,ахмад багш хүний ёс зүйн үүднээс сан�##�аа хэлэв.
шинэ үеийн орк хулгайч нарын төлөөлөл байна.
Яагаад төрийн бус байгууллага нэг эзэмшигчтэй байдаг юм бэ с�##�барын бараг бүх байгууллага бүртгэлтэй гишүүн нь шп
Энэ холбоог татан буулгах хэрэгтэй. Бүх эрхийг өөртөө авч, яг л төрийн байгууллага шиг болсон газар.Хуулиас давсан журамтай газар.
Бөөсний бөөсөн хулгайч
Авилгатай тэмцэх газар сайн ш�##�га! Өөрийнх нь зөвлөх хийгээд байдаг шилэн нүдтэй нэг тагцөг байгаа. Улаан цайм мөнгө нэхдэг төрд ойртуулж болохгүй хулгайчууд !
Za ene bol yotsoi neg goliison hulgaich shuu, enuunees iim zergiin yum olhon garna, enuugeer iim zergiin yumiig olhon hiilgesen humuus UIKhd lav 2 isduu baina
Chi henii zahialgaar iim yum bichij suugaa aalz ve? Naad yamnihaa Toriin nariin bichig, Oyunbileg ter Yal avsan Tsend-ayush gedeg luivarching bicheech. Yal avsan hun odoo hurtel tord ajillaj bn ene shudraga Uu? Ungursun jil Go mongolia gedeg tosloor baahan mungu idsen ter Oyunbileg gedeg dargiig shalga. Go Mongoliagiin tailan. Nuudelchin festivaliin tailangaa tavi Oyunbileg tsendayush munhzul 3?????????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!???!!!!!!????????????????????????????