УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажилчдаа хамгаалж, тоног төхөөрөмжөө сайжруулаагүй алдаагаа тэд дахиад төсөв рүү чихэв

Өчигдөр болсон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян оролцсон.

Тэрбээр хуралдаанд нөгөө л улиг болсон төсөвгүйн улмаас тоног төхөөрөмж сайжруулах боломжгүй гэх тайлбараа тавьжээ.

Ингэхдээ, “Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж 100 хувьд хүргэхэд 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Онцгой байдлын байгууллага 8000 алба хаагчтай байх ёстойгоос өнөөдөр дөнгөж 40 хувьтай байна”  гэсэн байгаа юм.

Ер нь ОБЕГ-ын алба хаагчдын аюулгүй байдал, тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, хэрэглэлийн хангалтгүй байдал сүүлийн жилүүдэд онцгой яригдах болсон. Энэ зуурт хэд хэдэн алба хаагч алтан амиа алдсан харамсалтай явдал ч гарсан. Гэсэн ч энэ бүхний ард Г.Ариунбуян нөгөөх л төсөв гэх тайлбараа тавьсаар ирсэн байдаг.

Уг нь өнгөрсөн онд л гэхэд Онцгой байдлын Ерөнхий газрын төсөв 70 хувиар нэмэгдсэн байгаа юм.

Тодруулбал, ОБЕГ-ын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан бөгөөд 2024 онд 426 тэрбум төгрөг болсон. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум төгрөг, 2024 онд 216 тэрбум төгрөг байсан байна.

Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргаар ажилласан С.Амарсайханд ч Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа нягт холбоотой. Гэвч тэр ч мөн өнгөрсөн жилүүдэд Онцгой байдлын онгоцоор зугаалахаас өөр юм хийсэнгүй. Тавих тайлбар, хийсэн гээд товойлгох ажил ч түүнд байхгүй.

Тиймд юм болгонд Г.Ариунбуян нь дээрх тайлбарын тавьж явна.

Саяхан л гэхэд Сэлэнгэ аймагт найман түймэр асаж, унтралгүй олон хоног үргэлжлэх үеэр С.Амарсайхан гэрээсээ Ерөнхий сайдын онлайн хуралд оролцож харагдав. Тэгсэн хэр нь ОБЕГ-ын онгоцыг хөлөглөж бүсийн хуралдаанд явсан гэх шүүмжлэлийн маргааш Сэлэнгэд гарсан хоёр түймрийн газарт онгоцтойгоо ажиллаж байгаа дүр зургийг үзүүлж байсан билээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hulgaichuudad
Hulgaichuudad
7 сар 2, 2025 19:42

Хөгийн 2 �########�ад, хүний амь хамаагүйлдээ

Зочин
Зочин
7 сар 2, 2025 19:56

Энэ Ариунбуянг солих хэрэгтэй энэнд яаж хэдэн цаас хийх вэ гэдэг л сонин болхоос онцгойгийн �##�ба хаагчид огт хамаагүй

Ккккк
Ккккк
7 сар 2, 2025 21:32

Мөнгөөр бүх ажлыг хийж болохгүй, баян Америкт ч бүх зүйл дээр мөнгө ярьдаггүй сэтгэл, зүтгэлийг эрхэмлэдэг. Дарга нар туршлага судлахаар гадаадад явахдаа үүнийг олж хардаггүй нь харамс�##�тай.

Зочин
Зочин
7 сар 2, 2025 21:45

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

зочин
зочин
7 сар 3, 2025 00:32

Энэ Ариунбуян ердөө огцрохгүй юмаа ажилчид нь эрсдэж байсан ч хамга�##�ах хэрэгсэл хувцасгүй байсан ч ердөө хамаагүй байгаад л байх юм олигтой ажиллаж ч чадахгүй гөлдийж үлбийсэн юм байхын. ОБЕГийг хаа очиж улсаас овоо л мөнгө төсөв өгдөг шиг бичдэг арчаагүй даргатай болоод юунд ч хүргэж чаддаггүй юм уу хаашаа юм.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 07:42

Газар дээр нь байж байх ёстой золиг чинь гэртээ тарв�##�заад айн ...удирдагч мөн үү

Холбоотой мэдээ

Back to top button