Тайландын Ерөнхий сайд Пхетхонгтан Чинаватыг огцруулжээ

Тайландын Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Пхетхонгтан Чинаватыг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь түр хугацаагаар огцруулахаар шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгаж буй Сенатын танхимын 36 гишүүний гаргасан өргөдлийг цэц хүлээн аваад "Ерөнхий сайдын үйлдлийг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцно" гэж дүгнэжээ. Камбожийн нөлөө бүхий удирдагч асан Хун Сентэй утсаар ярьсан бичлэг нь задарсны дараа Пхетхонгтан Чинаватыг буруутгаж эхэлсэн юм.
Өдгөө 38 настай Чинават Камбожтой залгаа хилийн бүс дэх хурцадмал байдлыг намжаах зорилгоор зургаадугаар сарын 15-нд утсаар ярих үеэрээ Хун Сенд хүндэтгэлтэй хандаж, Тайландын армийн комдлагчийг шүүмжилжээ. Тэрбээр уг үйл явдлын дараа уучлалт хүсээд хэлсэн үгс нь хэлэлцээ хийх тактик байсан гэж мэдэгдсэн байна.
Тайландын эрх баригчид Камбожтой хилээ хаасан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард хилийн маргаантай бүсэд буудалцаан болсны улмаас Камбожийн нэг цэрэг амиа алдсаны дараа хоёр орны хилийн маргаан хурцадсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.