ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Тайландчууд гахайн махны оронд матрын махаар хооллодог болжээ

Тайландын оршин суугчид хоол хүнсэндээ гахайн махны оронд матрын мах хэрэглэх нь ихэссэн байна. Үүний шалтгаан нь тус улсад Африкийн тахал өвчний халдвар үргэлжилж байгаагаас гахайн махны үнэ огцом өссөн тул нутгийн оршин суугчид матрын махаар хооллох нь нэмэгдсэн аж.

Хүмүүс хоол хүнсэндээ матрын махыг түлхүү хэрэглэх болсноор Тайландад сар бүр 20 мянга орчим матар хорогддог гэсэн тооцоо гарчээ. Энэ тоо нэмэгдсээр байгаа юм.

“Гахайн мах үнэтэй учраас илүү олон хүн матрын мах идэх болсон нь хамаагүй хямд, бас илүү амттай. Мөн өөх тос бага, уураг ихтэй” хэмээн матар үржүүлгийн газрын эзэн ярив.

(Эх сурвалж: Bangkok Post)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кккккхахаа
Кккккхахаа
2022-01-21 11:54

Сэжгийн юм бэ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x