ДЭЛХИЙ

Томскийн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлогч цорын ганц улс Монгол хэвээр байна

ОХУ-ын Томск мужийн компаниуд 2022 онд зөвхөн Монгол Улс руу малын гаралтай бүтээгдэхүүн экспортлосон боловч тус улсад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна.

Тодруулбал, 1,220 тонн гахайн мах, 126,5 тонн шувууны мах, 14,7 тонн зайрмаг экспортложээ. Россельхознадзор буюу Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны Томск дахь улсын мал эмнэлгийн хяналтын хэлтэсийн тэргүүний хэлснээр, 2022 онд Томскийн аж ахуйн нэгжүүд зөвхөн Монгол Улс руу малын гаралтай бүтээгдэхүүн экспортолж байсан бол 2021 онд Вьетнам, Узбекистан, Хятад /Хонконг/ руу мөн экспортлосон гэж тайлбарлав.

Томскоос малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх улс орнуудын тоо ийнхүү буурсан нь үнийн бодлого, өмнөх жилүүдийнхээс илүү төвөгтэй ложистикийн асуудалтай холбон тайлбарлаж байна.

Томск мужийн Россельхознадзор 2022 оны эхээр 1,220 тонн гахайн мах /2021 оны мөн үед 1,717 тонн/, 126,5 тонн шувууны мах /2021 онд 1,445 тонн/-ны  экспортод хяналт тавьсан байна. Тус байгууллагын мэдээлснээр, экспортлож буй бүх бараа бүтээгдэхүүн, тээвэрлэлтийн нөхцөл нь Монгол Улсын мал эмнэлгийн шаардлагад нийцсэн байна. Мөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг ОХУ-ын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад хийж, баталгаажуулдаг аж.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 16:23

Гахай , шувууг Монголд м�##� гэж үзэхгүй байхаа. Амьтны гар�##�тай гэж ярив�##� зүгээр байх. Орост гахай , шувууны мах ханг�##�ттай л байгаа юм байна гэж ойлголоо. Гадагш нь гаргаж байна гээд бодохоор. Үнэ нь боломжтой бол иддэг хүмүүсийн тоо манайд ч нэмэгдэж байгаа. Гар�##� үүсэл нь орос гар�##�тай байж чадах болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button