БНХАУ ЕХ-ны гаалийн татварын эсрэг хариу арга хэмжээ авлаа

Европын холбоо БНХАУ-аас орж ирэх цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн татвар оноохоо мэдэгдсэн.
Энэ татвар ЕХ руу импортолсон автомашинд ногдуулдаг 10 хувийн татвар дээр нэмэгдэх тул Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд нийт 48 хүртэлх хувийн татвар ногдуулах боломжтой.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.06.12/ Европын комисс татвар нэмэхээ мэдэгдсэний дараа хүнсний компаниуд БНХАУ-аас хариу татвар тавьж магадгүй гэж таамаглаж байсан юм.
Тэгвэл даваа гарагт /2024.06.17/ БНХАУ хариу арга хэмжээ авч Европын холбооноос орж ирэх гахайн махыг шалгахаа мэдэгджээ.
Хятадын Худалдааны яамнаас зарласан тэрхүү мөрдөн байцаалт нь өнөөдрөөс /2024.06.18/ эхлэх юм. Энэхүү шалгалт нь Испани, Нидерланд болон Дани улс руу чиглэсэн алхам гэж шинжээчид үзэж байна.
Испани бол Европын холбооноос БНХАУ-руу гахайн мах экспортолдог хамгийн том үйлдвэрлэгч юм. Тус улсын гахайн мах үйлдвэрлэгч “Interporc” компани Хятадын мөрдөн байцаалтад бүрэн хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ.
Гахайн мах үйлдвэрлэгч Европын орнууд БНХАУ-аас мөрдөн байцаалт явуулж байх хугацаанд экспортоо ямар нэгэн асуудалгүй хийж болох юм. Хятадын Худалдааны яам шалгалт 2025 оны зургаадугаар сарын 17 гэхэд дуусна хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Europe vs China trade war started! Bugdeeree ene bolomjiig ahiuhan ashiglaad honi yamaa uher aduunii bolovsoruulsan mah uragshaa gargah yostoi
Мангасуудын хувьд манай 70 сая м�##� нэг өдрийн хоол ш дээ