УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Сайнзориг “The mongolz” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Counter strike-2” тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “The mongolz” багийн тамирчидтай уулзжээ.

АНУ-д болсон CS2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, И спортын түүхэнд Монголчуудын нэрийг тодоор бичсэн.

Тэгвэл тус багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

И спортын тамирчин залуусын хувьд Татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийлжээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг. Гэвч И спортын төрлийг хуулинд тусгаагүй байдаг аж. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүссэн байна.  

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд тамирчдын тавьж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар судалж, үр дүн гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button